Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Стрессээ тайлах аргууд

А.Намуун, iKon.mn
2020 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас тогтмол өгдөг зөвлөгөөний энэ удаагийн дугаараар хүн стрессээ хэрхэн тайлах, сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх талаар СЭМҮТ-ийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор, профеcсор Л.Насанцэнгэл дараах зөвлөгөөг хүргэлээ.

Тэрбээр халдварт өвчний үед хүн нойргүйдэх, бухимдах, сэтгэлээр унах, хямрах зэрэг нь хэвийн хариу урвал бөгөөд ийнхүү стресстэж байгаа үед хэрхэн өөрийн сэтгэлийг тайван байлгах аргыг танилцуулсан юм. 

Анагаах ухааны доктор, профecсор Л.Насанцэнгэл

  • Мэдрэмжээ илэрхийлэх 
  • сайхан инээмсэглэх, хошин мэдрэмжтэй байх
  • бодлоо хуваалцах, бусадтай зөвлөлдөх, гэр бүлтэйгээ халуун дотго яриа өрнүүлэх
  • хүнийг стресстүүлдэг хамгийн том хүчин зүйл нь сөрөг бодол. Тиймээс сөрөг бодлоосоо ангижрах хэрэгтэй
  • ажлаа зөв хуваарилах
  • би энэ үеийг даван туулна, стрессээс гарч чадна гэх мэтээр өөртөө тушаал өгөх
  • өөрийгөө ятгах
  • өөрийн сонирхдог зүйлд цаг гаргах
  • аливаа асуудалд уян хатан хандах
  • тогтмол идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх
  • өрөө тасалгааны агаарыг тогтмол сэлгэх
  • хөгжим сонсох
  • амьсгалын дасгал зэргээс өөрт тохирох аргыг сонгох стрессээ тайлж, сэтгэл санаагаа тайван байлгахыг тэрбээр зөвлөв. 

Харин хүүхэд стресстэж буйг илэрхийлэх шинж тэмдэг нь 

  • эцэг, эхээсээ салахгүй зууралдах
  • айдас түгшүүртэй болох
  • уйтгарлаж гуниглах
  • уурлах уцаарлах, зөрүүдлэх
  • хар дарж зүүдлэх
  • орондоо шээх зэрэг юм. 

Хүүхдээ сэтгэл санааны хямралд өртөхөөс урьдчилан сэргийлэх, стрессийг нь тайлахын тулд сайтар ярилцах, тэднийг бүрэн сонсох, хүүхэдтэйгээ тоглох зэргээр гэр бүлээрээ цагийг өнгөрүүлэх нь чухал хэмээн тэрбээр онцлов.

Бичлэг:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/700563930753567/

 

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам