Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна /2020.05.03/

А.Намуун, iKon.mn
2020 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Эрүүл Мэндийн Яам /Гэрэл зургийг MPA.mn/

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/703847407023327/

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавируст халдвараар дэлхий даяар 3.5 сая хүн халдвар авч, 2 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 

Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар 924 хүн ажиглалтад байгаа. Өчигдөр 115 хүн гэрийн ажиглалтад шилжсэн.  Өнөө өглөө ирсэн Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоц газардсан. Тус онгоцоор ирсэн иргэдийг эмнэлэг, зочид буудал, сувилалуудад хуваарилах ажил үргэлжилж байна. 

119 дугаарт өнгөрсөн хоногт 180 дуудлага ирсэн. Гадаадын гурван улсаас иргэд холбогдож, эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл ямар дэглэм барих талаар зөвлөгөө авлаа. Мөн иргэдийн зүгээс үйлчилгээний газрууд 00:00 цаг хүртэл ажиллан, иргэд амны хаалтгүй үйлчлүүлж байгаа талаар мэдээллүүд өглөө. Иргэддээ тогтмол амны хаалтаа зүүхийг зөвлөж байна" гэдгийг хэвлэлийн хурлын эхэнд хэллээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.