Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

“Game of Thrones” цувралын жүжигчин 501 кг-ийг өргөж, дэлхийн дээд амжилтыг тогтоожээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Исландын жүжигчин, хүчтэн Хафтор Бёрнссон өчигдөр 501 кг-ийн жинтэй туйван өргөж дэлхийн дээд амжилтыг тогтоожээ.

Тэрээр HBO сувгийн алдарт “Game of Thrones” цувралд “Уул” хочит Сэр Грегор Клэганы дүрийг бүтээж байсан юм.

Өмнөх дээд амжилтыг 2016 онд Британийн хүчтэн Эдди Холл 500 кг-аар тогтоож байжээ.

Бёрнссоны үзүүлбэрийг өчигдөр ESPN суваг Исландын Power Gym клубээс шууд дамжуулсан юм. Одоо 31 настай, 2 метр өндөр исланд эр 2018 онд Дэлхийн Хамгийн Хүчтэй Эрэгтэй тэмцээнд түрүүлж байжээ.


Эх сурвалж: Reuters