Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-д коронавирусийн халдварын бараг 10,000 тохиолдол нэг өдөрт бүртгэгдлээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт ОХУ-д коронавирусийн халдварын 9,623 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь нэг өдөрт илэрсэн хамгийн өндөр тоо болжээ.

Өмнөх өдөр нь 7,933 тохиолдол бүртгэгдэж байв. Ингэснээр тус улсад батлагдсан нийт халдварын тохиолдол 124,054 болж байна.

Коронавирусийн тархалтын хамгийн том төв нь нийслэл Москва хот болжээ. Энэ хотод Бямба гарагт 5,358 халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Өмнөх өдөр нь Москвад 3,561 тохиолдол шинээр нэмэгдэж байв.

Бямба гарагт Москва хотын дарга Сергей Собянин хэлэхдээ тус хотын нийт оршин суугчдын 2 хувь нь коронавирусийн халдвар авсан байж болзошгүй гэжээ.

Энэ долоо хоногт ОХУ-ын ерөнхий сайд болон барилга, хот байгуулалтын яамны сайд нар коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон юм.

Ерөнхийлөгч Владимир Путин сүүлийн сар орчим хугацаанд Москвагийн гадна орших гэрээсээ ажиллаж, олны нүдэнд ил гараагүй байна.

 

Эх сурвалж: Russia Today, The Guardian