Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

“Ковид-19 цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулийн бэлтгэл

ikon.mn
2020 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг

“Ковид-19 халдварт цартахлын  халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт  гамшгаас хамгаалах дадлага сургуулийг энэ сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Сургуулийн бэлтгэл ажилтай өнөөдөр УОК-ын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дараг, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан “Ажлын хэсэг” танилцлаа.

Дадлага сургуулийн хүрээнд Буянт-Ухаа спортонд 300 ортой эмнэлэг, Хан-Уул дүүргийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвд 100 ортой эмнэлэг, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийг түшиглэн хээрийн эмнэлэг дэлгэх юм.

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хөл хорио тогтоох дадлага сургуулийг зохион байгуулах юм.

 


Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар