Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Өнөөдөр зургаан нам, хоёр эвсэл сонгуульд оролцох батламжаа гардаж авлаа

Г.Номин, iKon.mn
2020 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сонгуулийн ерөнхий хорооноос 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүдэд батламж гардуулах арга хэмжээг хоёр өдөр үргэлжлүүлэн зохион байгууллаа.

Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн нам, эвслүүдээс хуульд заасан шаардлагыг хангасан 15 нам, 4 эвсэл сонгуульд оролцох батламж гардаж байгаа.

Өчигдөр есөн нам, хоёр эвсэл батламжаа гардан авсан бол өнөөдөр доорх зургаан нам, хоёр эвсэл батламжаа гардан авсан юм.

  1.     Монголын Ногоон нам
  2.     Монгол Ардын нам
  3.     Эх орон нам
  4.     Ардчилал шинэчлэлийн нам
  5.     ШИНЭ нам, Бүгд Найрамдах нам, Үнэн ба Зөв нам, Монгол Үндэсний Ардчилсан намын “ШИНЭ ЭВСЭЛ”
  6.     Ард Түмний Олонхийн Засаглал нам
  7.     Зөв хүн электорат /Хөдөлмөрийн Үндэсний нам, Монголын Социал Демократ нам, Зүй ёс нам/
  8.     Гэр хороолол хөгжлийн нам

"Шударга ёсны хувьсгалыг бодит үр дүнд хүргэхийн төлөө шинэ эвсэл байгуулагдсан"

 
Гэрэл зургийг mpa.mn

Батламж гардуулах арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн, ШИНЭ эвслийн тэргүүн Ж.Батзандан "ШИНЭ нам, Бүгд Найрамдах нам, Үнэн ба Зөв нам, Монгол Үндэсний Ардчилсан намын “ШИНЭ ЭВСЭЛ” өнөөдөр 2020 оны сонгуульд оролцох батламжаа гардаж авлаа. Энэ удаагийн сонгууль бол аль нэг нам нөгөөгөө ялахын төлөө эсвэл нэг нэр дэвшигч нөгөөгөө ялахын төлөө сонгууль биш. Монголын ард түмэн МАНАН бүлэглэлийг ялахын төлөө, бүлэглэлээс монгол төрийг салгахын төлөө, өнгөрсөн 30 жилийн завхрлыг арилгахын төлөө, шинэ Монголыг бүтээхийн төлөө сонгууль байх болно. “ШИНЭ ЭВСЭЛ” өнгөрсөн 30 жилийн түүхэнд дүгнэлт өгч, дараагийн 30 жилд улс орныг ядуурлаас гаргах шинэ эргэлтийн бодлогоо боловсруулсан. Ажилгүйдэл ядуурлыг бууруулж, аж үйлдвэрийн хувьсгал өрнүүлэх, шударга ёсны хувьсгалыг бодит үр дүнд хүргэхийн төлөө шинэ эвсэл байгуулагдсан" хэмээн хэлэв.

Үргэлжлүүлэн БНН-ын дарга Б.Жаргалсайхан "УИХ-ын сонгууль товлогдсон цаг хугацаандаа явахаар болж байна. Гэхдээ коронавирустэй холбоотойгоор сурталчилгаагүй сонгууль болчих вий гэж санаа зовж байна. Иргэд маань тэр дундаа залуус сонгуульдаа идэвхтэй оролцож, шударга ёс, эрс шинэчлэлийг хийнэ" гэв.

"МАН улс төрийн ууган хүчний хувьд 2020 оны ээлжит сонгуульд хариуцлагатай оролцохоо илэрхийлье"

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн  Н.Учрал  “Шинийн наймны  билэгт сайн өдөр улс төрийн ууган хүчин МАН УИХ-ын ээлжит сонгуульд оролцох батламжаа СЕХ-ноос гардаж авлаа. Өнгөрсөн хугацаанд улс эх орныхоо хамгийн хүнд хэцүү үед МАН ачааны хүндийг үүрч ирсэн. Энэ үүргээ нэр төртэй, хариуцлагатайгаар гүйцэтгэж ирсэн гэдгийг Монголын ард түмэн мэдэж байгаа. 2016 онд  хасах руу орсон, дампуурлын ирмэгт тулсан  эдийн засгийг  манай нам хүлээж авсан. Өнөөдөр эдийн засгийн өсөлт 7.2 хувьтай байна, валютын нөөцийг дөрөв дахин нэмэгдүүлснээс гадна нийт 8.1 их наяд төгрөгийн өрийн төлж барагдууллаа. МАН Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө өгч хянуулсан. Мөрийн хөтөлбөрт Засгийг газраас хийж хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрхэн үргэлжлүүлэх, эрчим хүч төдийгүй хүнс, түлш зэргийг дотоодоосоо хангахаас гадна шударга ёсны хувьсгалтай холбоотой ажлуудаа хэрхэн үргэлжлүүлэхтэй холбоотой тодорхой зорилтуудыг тусгасан.

Мөн МАН нийгмийн ардчилсан үзэлтэй намын хувьд хүн төвтэй хөгжлийн бодлого, тэгш боломжийг иргэддээ олгосон дундаж давхаргыг бий болгосон бодлогуудыг зорилтоо болгосон. Тэр дундаа дэлхийн улс орнуудад хийж хэрэгжүүлж үр дүнд хүрсэн сонгодог загвар болох эрүүл мэнд болон нийгмийн даатгал, тэтгэврийн даатгалыг үндэсний  баялгийн сантай уяж, хуримтлалын нэгдсэн тогтолцоог бий болгож, НДШ-ээ төлж буй иргэн бүрт урьдчилгаа төлбөргүйгээр орон сууцтай болгох боломжийг эрдэмтэн судлаачдын тусламжтайгаар мөрийн хөтөлбөртөө тусгасан. Бидний энэ бодлогыг Үндэсний аудитын  газар  хянаж үзээд хүлээн зөвшөөрснийг тодотгоё. МАН улс төрийн ууган хүчний хувьд 2020 оны ээлжит сонгуульд хариуцлагатай оролцохоо илэрхийлье” гэлээ.

ФОТО

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг