Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Жолооны курс хичээллэхгүй. Хэлний сургалт ганцаарчилсан, цөөн хүнийг хамруулсан байдлаар явж болно"

Т.Саран, iKon.mn
2020 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн засаг даргын А/590 дүгээр захирамжийн үйлчлэлийн талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Нийслэлийн Засаг даргад иргэд, ААН-үүдээс маш олон хүсэлт ирж байгаа учраас зарим үйлчилгээний газруудын үйл ажиллагааг нээж байгаа. Гэсэн ч иргэд анхаарлаа сулруулж болохгүй. Амны хаалтаа зүүж, гараа тогтмол ариутгаж байх хэрэгтэй.

Жолооны курс хичээллэхгүй. Онлайнаар бол болно. Хэлний сургалт ганцаарчилсан, цөөн хүнийг хамруулсан байдлаар явж болно. Хурим, төрсөн өдөр, олон нийтийн арга хэмжээг олон хүн хамруулахыг хориглосон шийдвэр хүчин төгөлдөр үргэлжилж байгаа. ААН-үүдийг албадаж, шахахгүй, дарамтлахгүй байх хотын бодлого шийдвэр явж байгаа. Эрсдлээс сэргийлэх чиглэлд л ажиллаж байна" гэлээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/Officialnews.UB/videos/580542992585288/