Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

“Ард даатгал” ХК хувьцаа эзэмшигчдэдээ 850 сая төгрөгийн ногдол ашиг олгоно

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 4 сарын 30
Сурталчилгаа

Ард Даатгал ХК хувьцаа эзэмшигчдийн хурлаа цахимаар амжилттай зохион байгууллаа

Ард Даатгал ХК нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа 2020 оны 4-р сарын 29-ний өдөр Live.ard.mn цахим хуудсаар амжилттай зохион байгууллаа. Ард Даатгал ХК 2018 оны 10 сард Монголын Хөрөнгийн Бирж дээр IPO гаргаснаас хойш хоёр дахь удаагаа хувьцаа эзэмшигчдэдээ ажлаа тайлагнав. Хуралд нийт саналын эрхтэй 22,020,448  ширхэг буюу 88 хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид оролцлоо.

Хурлаар дараах хоёр асуудлыг хэлэлцлээ. Үүнд:

  • ТУЗ-ийн 2019 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлт
  • Компанийн 2019 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлан

Компанийн ТУЗ-ийн шийдвэрээр 2018 оны цэвэр ашгийн 50 хувь буюу 632 сая төгрөгийн ногдол ашгийг 2019 оны зургадугаар сард  1,756 хувьцаа эзэмшигчдэд тараасан. Харин 2019 онд компанийн цэвэр ашиг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 36 хувиар өсч 1.7 тэрбум төгрөгт хүрлээ. Ингэснээр 2019 оны цэвэр ашгаас 50 хувийг буюу 850 сая төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр олгохоор шийдвэрлэж, 2020 оны 6 сард багтаан хувьцаа эзэмшигчдэд шилжүүлэхээр төлөвлөөд байна.

Ард Даатгал ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Цогбадрах:

 

“2020 онд нэгж хувьцаанд олгох ногдол ашгийн хэмжээг 34 төгрөгөөр тогтоосон. Бид жил болгон хувьцаа эзэмшигчдийнхээ хувьцааны үнэ цэнийг нэмэгдүүлэхийг зорьж ажилладаг. Энэ 2020 онд орон сууц, байшин эзэмшигчийн даатгалыг нутагшуулахаар давхар даатгалын компаниудтай санал солилцон ажиллаж байна” гэдгийг онцоллоо. 

Ард Даатгал ХК өнгөрсөн онд даатгалын борлуулалтыг цахимжуулах, гар утсаараа дамжуулан даатгал авах боломжийг нээх чиглэлээр бэлтгэл ажлуудыг гүйцэтгэж эхний ээлжид “Insur” гар утасны аппликейшн дээр “Ард мэнд” эрүүл мэндийн даатгалын шинэ бүтээгдэхүүнийг байршуулан борлуулалтыг эхлүүлсэн.  Мөн хадгаламжийн даатгалын бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд анхлан нэвтрүүлэн амжилттай ажиллаж 2019 оныг 11.8 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, нийт 20.8 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй үдлээ. Мөн 5,152 даатгуулагчийн 4.4 тэрбум төгрөгийн хохирлыг олгож даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэв. 

Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, хурал даргалагч О.Одбаяр

 

“Компани 2018 онд Монголын хөрөнгийн бирж дээр өөрийн эзэмшлийн 30 хувиа олон нийтэд санал болгосон. Түүнээс хойш хувьцаат компани болон үйл ажиллагаагаа явуулж, нээлттэй компани болсноос хойш хоёр дахь удаагаа хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараах гэж байна. Бид 2019 онд 850 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ хувьцааны ашиг болгон тараахаар шийдвэр гаргасан. 

Өнөөдрийн хурлаар хувьцаа эзэмшигчид цар тахлын хүрээнд хэрхэн ажиллах вэ гэдэг санаа зовнисон асуулт тавьж байна. Монголын зах зээлд 15 орчим даатгалын компани байна. Өрсөлдөөн дунд Ард Даатгал ХК өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж цар тахлын үед үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Дэлхийн эдийн засаг өнөөдрийн байдлаар зогсонги байгаа. Гэсэн хэдий ч Ард Даатгал ХК 2020 оны нэгдүгээр улиралд 300 гаруй сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан сайн мэдээ бий. Ард Даатгал ХК-ийн удирдлагын багийн үйл ажиллагааг сайн гэж ТУЗ дүгнэлээ. Үүнийг хуралд оролцсон хувьцаа эзэмшигчид 99.6 хувиар нотоллоо” гэлээ.

Ард Даатгал ХК-ийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэн батлах тухай санал хураалтад 88.8 хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигч оролцсоноос 21,948,698 ширхэг хувьцаа эзэмшигч буюу 99.6 хувиар зөвшөөрч ТУЗ-ийн дүгнэлтийг баталлаа. 

Ард Даатгал компани нь 26 жилийн турш тасралтгүй тогтвортой үйл ажиллагаа явуулж Монгол улсын даатгалын салбарын томоохон төлөөлөгч болон өргөжөөд байна.

Ард Даатгал ХК нь Ард Санхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулалттай компани ба Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй, хувьцаа нь AIC тикертэйгээр олон нийтэд арилжаалагддаг, нээлттэй хувьцаат компани юм. 

Нийтлэл бичсэн Г.Тэгшсүрэн

 

 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.