Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох есөн нам, хоёр эвслийг батламжиллаа

Г.Номин, iKon.mn
2020 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Сонгуулийн ерөнхий хорооноос 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүдэд батламж гардууллаа.

Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн нам, эвслүүдээс хуульд заасан шаардлагыг хангасан 15 нам, 4 эвсэл сонгуульд оролцох батламж гардаж байгаа юм.

Нам, эвслүүдэд хоёр өдөр тодорхой цагийн хуваарийн дагуу батламж гардуулах ажлыг СЕХ-ноос зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр доорх  есөн нам, хоёр эвсэл батламжаа гардан авч байна.

  1. Эх Орончдын Нэгдсэн нам
  2. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам
  3. Их Эв нам
  4. Зон Олны нам
  5. Дэлхийн Монголчууд нам
  6. Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл /Монгол Консерватив нам, Монголын Хүний Төлөө нам/
  7. Ард Түмнээ Хайрлая нам
  8. Хөгжлийн Хөтөлбөр нам
  9. Ардчилсан нам
  10. Ард Түмний нам
  11. Та бидний эвсэл /Монгол Ардын Хувьсгалт нам, Иргэний Зориг Ногоон нам, Монголын Уламжлалын Нэгдсэн нам/

"Сонгуулийн хуулийн зүйл, заалт бүрийг чандлан мөрдөж, сонгуульд амжилттай оролцоно гэдэгт итгэлтэй байна"

 

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "Ардчилсан намын 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийн үндсэн бодлого бол "Өрхийг дэмжих өсөлтийн бодлого" юм. Аливаа төрийн үндэс бол өрх гэр бүл байдаг. Тиймээс ч Ардчилсан нам Монгол өрх бүрийг чинээлэг, аз жаргалтай, эрүүл саруул, эрх тэгш амьдрахад чиглэсэн дэмжсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ гэдгийг онцолъё. Бид 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд шударга ёсны зарчимд суурилж, эрх тэгш  оролцож, бусад улс төрийн намуудтайгаа шударгаар өрсөлдөнө.

Мэдээж эрх баригч намын хууль бус үйлдлүүд одоо ч гарч байгаа. Гэхдээ Ардчилсан нам Сонгуулийн хуулийн зүйл, заалт бүрийг чандлан мөрдөж, энэ удаагийн сонгуульд амжилттай оролцоно гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

"Байгалийн баялгийг ард түмэндээ авч өгнө, шүүхийг шүүх шиг болгоно гэсэн ийм том зорилтуудыг дэвшүүлж байна"

 

Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр "МАХН, ИЗНН, МУНН-аас эвсэл маань бүрдэж байна. Бид өнөөдөр 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох батламжаа албан ёсоор гардаж авлаа. Сонгуулийг шударга болоосой гэж  хүсч байна. Ард түмэн маань ч шударга, ухамсартай, зөв сонголтыг хийж оролцоосой. Энэ сонгууль амжилттай болвол нийгэмд тогтсон МАНАН арилна.

Залуучууд төр засагтаа итгэхээ больж, намуудаас юу ч хүлээхгүй байна. Тэднийг нийгэмд саарал масс гэж ярьдаг болсон. Тэгэхээр энэ сонгуулиар саарал масс байхаа болж, нийгмийг өөрчлөх боломжоо ашиглана гэж итгэж байгаа.

Нөгөө талаар эрх баригчид Онц байдлын тухай хууль, Сонгуулийн хууль гэж байсаар атал цар тахлын хуулийг оруулж ирж баталлаа. Энэ хуулиар бидний сонгогчидтойгоо уулзах боломж бололцоог хааж байна. Өөрсдийн эрх ашигт нийцсэн сонгуулийг явуулахаар улайран зүтгэж эхэллээ. Уг нь одоогийн байгаа Онцгой байдлын тухай хууль Монголд үүсээд байгаа нөхцөл байдлыг зохицуулах бүрэн боломжтой. Ийм атал өөр нэгэн хуулийг оруулж ирж баталж байгааг бид шүүмжлэн хүлээн авч байна. Мөн энэ хууль нь жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүст хүндээр тусна. Тэдний хөл гарыг хүлж байгаатай ялгаагүй хууль болсон. Үүнийг дагаад ажилгүйдэл, ядуурал, эдийн засгийн хямрал бий болно. Тэгэхээр манай эвсэл энэ хуулийн төслийг эсэргүүцэж байна. Нөгөө талаар бид шударга бусын хонгилоор орсон хүмүүсийн хувьд шударга ёсыг тогтооно. Улс орныхоо хөгжлийг түүчээлнэ. Байгалийн баялгийг ард түмэндээ авч өгнө, шүүхийг шүүх шиг болгоно гэсэн ийм том зорилтуудыг дэвшүүлж, 2020 оны УИХ-ын сонгуульд оролцож байна" хэмээн ярилаа.

Маргааш буюу тавдугаар сарын 1-нд зургаан нам, хоёр эвсэл батламжаа гардан авна. Тодруулбал:

  1. Монголын Ногоон нам
  2. Монгол Ардын нам
  3. Эх орон нам
  4. Ардчилал шинэчлэлийн нам
  5. ШИНЭ нам, Бүгд Найрамдах нам, Үнэн ба Зөв нам, Монгол Үндэсний Ардчилсан намын “ШИНЭ ЭВСЭЛ”
  6. Ард Түмний Олонхийн Засаглал нам
  7. Зөв хүн электорат /Хөдөлмөрийн Үндэсний нам, Монголын Социал Демократ нам, Зүй ёс нам/
  8. Гэр хороолол хөгжлийн нам
ФОТО

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг