Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

Нью Йорк хотод хөргүүргүй ачааны машинуудаас 100 орчим шарил илэрчээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Лхагва гарагт Нью Йоркийн нэгэн оршуулгын газрын зогсоолоос 100 орчим шарил хадгалсан гурван ачааны машин олдсон байна.

Оршуулгын газрын ойр орчимд амьдардаг хүмүүс ачааны машинуудаас эвгүй үнэр гарч байгааг цагдаад мэдээлснээр шарилуудыг илрүүлжээ

Машинуудыг хэн эзэмшдэг, шарилууд хэр удаан зогсоолд хадгалагдсан тухай мэдээллийг цагдаагийн газраас өгөөгүй байна. 

Нью Йорк хотын цагдаагийн газар энэ хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

АНУ-ын хамгийн том хот Нью Йорк нь тус улсын коронавирусийн тахалд хамгийн хүнд нэрвэгдсэн хот юм. Лхагва гарагийн байдлаар энэ хотод 18,000 гаруй хүн Covid-19 өвчнөөр нас бараад байна.

Хотын оршуулгын газруудын ачаалал хэтэрч, нас барагсдыг оршуулахад хэдэн долоо хоног дугаарлан хүлээх хэрэгтэй болоод байгаа гэсэн мэдээлэл бий.

 

Эх сурвалж: Reuters