Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

Гуравдугаар сард 613 иргэнд ипотекийн зээл олгожээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголбанкнаас өнөөдөр гуравдугаар сарын статистик мэдээллийг хүргэх үеэрээ ипотекийн зээлд 613 иргэн шинээр хамрагдсаныг дуулгалаа. 

Гуравдугаар сард ийнхүү 46.6 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд олгосны 

  • 57% нь банкуудын өөрийн эх үүсвэр
  • 43 хувь нь хөтөлбөрийн эх үүсвэрээс санхүүжжээ.

Ипотекийн зээлийн жигнэсэн дундаж хүү гуравдугаар сард 11.5% болсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.5 хувь буурсан байна. 

Ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 4.6 их наяд төгрөг байгаагаас 

  • 74%-ийг хөтөлбөрийн зээл 
  • 21.3%-ийг банкуудын өөрийн эх үүсвэр эзлэв. 

Мөн ипотекийн зээлийн 95.8% нь хэвийн байгаа бол 2.2% нь хугацаа хэтэрсэн, 2% нь чанаргүй зээл байна.

Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлж, 2020 оныг дуустал сар тутам 16-20 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоос гадна хүүгийн татаасанд олгохоор улсын төсөвт суулгасан 60 тэрбум төгрөгийг үр дүнтэй ашиглахаар Сангийн яамтай санал солилцож байгааг Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин хэллээ.