Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

Өөрийг нь сонгуульд дахин ялуулахгүйн тулд Хятад улс коронавирус тараасан гэж Дональд Трамп ярьжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Лхагва гарагт Цагаан ордонд Ройтерс агентлагийн сэтгүүлчтэй уулзсан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийг нь дахин сонгогдуулахгүйн тулд Бээжингийн эрх баригчид бүхнийг хийхэд бэлэн байгааг коронавирусийн цар тахлаас харж болно гэж ярьжээ.

Тэрээр сүүлийн үед дэлхий дахинд дэгдсэн цар тахал, үүнээс улбаатай АНУ-ын эдийн засаг хямарсан явдалд Хятад улс буруутай гэж мэдэгддэг болоод байгаа.

Зарим ажиглагчид түүнийг коронавирусийн цар тахалд бэлтгэлгүй байсныхаа бурууг өөр улсад тохож байна гэж дүгнэж байна.

“Хятад улс энэ оны сонгуульд намайг ялуулахгүйн тулд бүхнийг хийхэд бэлэн байна. Тэдний явуулгын хариуд би олон янзын арга хэмжээ авч чадна. Бид одоо коронавирус хэрхэн тархсан талаар судалж байгаа” гэж Трамп ярьсан байна.

Түүний үзэж байгаагаар Бээжингийн засаг захиргаа Вашингтоноос өөрт ирэх дарамт шахалтыг сулруулахын тулд Ардчилсан Намын нэр дэвшигч Жо Байденыг ерөнхийлөгч болгох сонирхолтой байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Reuters