Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

Цар тахлын үед эдийн засгийн тогтвортой байдлыг хангах тухай тогтоолын төслийг баталлаа

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:43 2020/04/29

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/183494996037441/

"Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураалт явуулснаар тогтоолын төслийг бүхэлд нь баталлаа. 

17:05 2020/04/29

Хэлэлцэж буй тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дууссанаар чуулганы хуралдаан түр завсарлав. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм. Байнгын хорооны хуралдааны дараа буюу өнөөдөр 17:30 цагт чуулганы хуралдаан үргэлжлэн уг тогтоолын төслийг батална гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ. 

16:42 2020/04/29

Д.Сарангэрэл: Түрээсийн 4,000 орон сууцны 80 хувийг эрүүл мэндийн салбарынханд олгож өгөөч

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/686021432186017/

Уг тогтоолын төсөлд эмч, эмнэлгийн ажилтан, төрийн тусгай албан хаагчдыг моргейжийн зээлд хамруулах асуудлыг тусгасан байсан. Харин хэлэлцүүлгийн явцад төрийн үйлчилгээний албан хаагдад болгон өөрчилсөн юм. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл санал хэлэв. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Тогтоолын төслийг боловсруулсан гишүүдэд талархаж байна. Гэхдээ тогтоолын төсөлд анх байснаараа эмч, эмнэлгийн ажилтан, төрийн тусгай албан хаагч гэх нь зүйтэй санагдаж байна. 

Цагдаа, онцгой зэрэг байгууллагууд эрүүл мэндийн салбарынхнаас илүү алба хаагчдынхаа нийгмийн асуудалд анхаардаг. 4,000 орон сууцанд төрийн албан хаагчдын оруулна гэж байна. Үүний 80 хувьд нь эрүүл мэндийн салбарынхныг хамруулах хэрэгтэй. Бусад салбарынхан өөр өөрсдийн салбарын орон сууцжуулах хөтөлбөрт тодорхой хэмжээнд хамрагддаг. Эрүүл мэндийн салбарынхны хувьд ийм боломж байдаггүй. Үүнийг УИХ-ын дарга анхааралдаа аваасай гэж хүсэж байна. 

Түрээсийн байранд ороод түрээсээ төлсөөр байгаад орон сууцаа худалдаж авах боломжийг нээж өгөх нөхцөлтэй юм билээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: Холбогдох бусад байгууллагын төлөөллийг байлцуулан энэ асуудлаар хэд хэдэн удаа хуралдсан. Гэр хороололд амьдарч байгаа эмч, эмнэлгийн ажилтан, төрийн тусгай албан хаагчдыг түрээсийн орон сууцанд хамруулах асуудлыг ярилцсан. Энэ үеэр зөвхөн эмч, эмнэлгийн ажилтнууд гэх нь өрөөсгөл болно. Жолооч, харуул зэрэг албан хаагчдын хамруулах шаардлагатай гэж үзсэн учраас төрийн үйлчилгээний албан хаагч болгон өөрчилсөн.

Ипотекийн орон сууцыг түрээслээд өмчлөх хэлбэрээр олгоно. 

Засгийн газраас ипотекийн зээлийн хүүгийн татаас гээд 60 тэрбум баталсан. Үүнээс 34 тэрбумийг нь НОСК-д шилжүүлснээр Монголбанк санхүүжүүлээд энэ хөтөлбөр хэрэгжих бүрэн боломжтой.  

Одоо ашиглахад бэлэн 4,000 мянган орон сууц байгаа бол баригдаж байгаа 60 мянган орон сууж байгаа. 

16:26 2020/04/29

Цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах тухай тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ

Үргэлжлүүлэн "Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Ч.Улаан сайд шал дэмий хийж, голдирлоороо явж байсан ноолуурын үнийг унагаасан. Гэтэл сая МАН-ын хэдэн гишүүн гарч ирээд тушаасан ноолуурын кг тутамд 20 мянган төгрөг өгнө гээд мэдэгдчихлээ. Ингэх юм бол одоо арай гэж 40-50 мянган төгрөгийн ханштай байгаа ноолуурын үнийг бүр унагаад 30 мянга болголоо шүү дээ. 

Зах зээлийн жамаараа явж байсан юмыг үнэ хэлж унагаад байна. Та нар яагаад малчдаар ингэж тоглоод байгаа юм бэ. Сонгуулиар малчдад 20 мянган төгрөг өгсөн болох гэж ингэж байгаа хэрэг үү. 

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Засгийн газрын гишүүд, үйлдвэрлэгчид зэрэг өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хуралдаж тус тогтоолын төслийг боловсруулсан. 

Энэ бол улс төр биш. Сонгууль дөхсөн энэ үед цикл нь таарсан юм. Сонгуультай холбож ярих шаардлагагүй.  

15:28 2020/04/29

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг баталлаа

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ дахь АН-ын Зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат горимын санал гаргав. Тэрбээр “Гишүүдийн саналыг цахимаар авах горимын санал гаргаж байна. Таван танхимаас гар өргөн санал хураалтад оролцохоор саналын зөрүү маш их гарч байна. 

Үдээс өмнөх хуралдааны үеэр нөгөө дөрвөн танхимд явагдаж байгаа санал хураалтыг ажиглахад 2-3 хүний зөрүүтэй саналын тоо хэлж байна. Үүнийг баримтжуулсан. Одоо л гэхэд нөгөө дөрвөн танхим хоосон байна. 

Үүний дараа Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагаж гарч байгаа чухал хуулиудыг хэлэлцэнэ. Ийм байдлаар хууль баталж болохгүй. Тиймээс бусад танхимуудын ирцийг авч байгаад 39 хүрвэл санал хураалтад орох нь зүйтэй гэдэг санал гаргаж байна" гэв. 

Д.Эрдэнэбат гишүүний гаргасан саналд УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын гишүүний Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ танхимуудаар явж ирц шалгаж байгаа. Маргаашаас УИХ-ын чуулганы хуралдаан цахим парламентын системээр явагдана. Гишүүд ipad-тай ирээрэй гэж сануулж байна" гэсэн хариулт өгөв. 

Ийнхүү байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж дууссанаар  Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг батлах эсэхээр санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцсон гишүүдийн 97.8 хувийн саналаар уг хуулийн төсөл батлагдлаа.  