Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

21 аймаг, 9 дүүргийн сурагчид 99GB дататай дугаар ашиглана

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 4 сарын 29
Сурталчилгаа

Мобиком Корпораци ХХК нь Covid19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд  ЕБСургуулийн хөл хорионд байгаа сурагчид болон их дээд сургуулийн оюутан залуустаа хичээлийн хоцрогдолгүй байх нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор тэдэнд шаардлагатай бүтээгдэхүүн үйлчилгээг цаг алдалгүй хүргэхийг зорин ажиллаж байгаа билээ.

Бид энэхүү ажлын хүрээнд Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын Яамны санаачилга, Улаанбаатар хотын 9 дүүрэг болон 21 аймгийн  засаг захиргааны байгууллагын хүсэлтээр төгсөлтийн шалгалтаа өгч, их дээд сургуулиудад элсэн орох гэж буй сурагчдадаа цахимаар хичээлдээ хамрагдах, шалгалтад бэлдэхэд нь зориулан сар бүр 9GB дата эрх бүхий 11 сарын турш хэрэглэх 99GB дата эрхтэй шинэ дугаарыг нийгмийн хариуцлагын хүрээнд олгож эхэлснийг дуулгахад таатай байна. 

 

Мөн бид их дээд сургуулийн оюутан залуустаа зориулан 14 их дээд сургуулийн цахим сайтад хязгааргүй хандах “University” дата багцыг худалдаанд гаргаж, энэхүү багцыг хөл хорионы хугацаанд 30 хоногийн турш ердөө 1000₮-өөр авах боломжийг олгоод байна. Харин ЕБС-ийн 1-12-р ангийн сурагчдад “Теле-Хичээл” үзэх боломжийг хүртээмжтэй байлгах зорилгоор econtent.edu.mn сайтыг датагаараа үнэ төлбөргүй ашиглах боломжийг бүрдүүлээд байгаагийн зэрэгцээ Мобикомын цоо шинэ бүтээгдэхүүн болох VOO үйлчилгээний видео санд “Теле-Хичээл”-ийг үнэ төлбөргүй байршуулан хүргэж байна. 

Түүнчлэн харилцаа холбооны дата үйлчилгээ хүрч амжаагүй алслагдмал газар буюу интернэтгүй орчинд суралцаж байгаа сурагч хүүхдүүдэд гар утсан дээр суулгасан “Теле-хичээл”-ээ бүрэн эхээр нь үзэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Дэлхийн зөн Олон Улсын Байгууллагаас зохион байгуулж буй арга хэмжээнд Мобиком корпораци нэгдэж, 48 сая төгрөгийн өртөг бүхий 71 ширхэг гар утсыг хандивлан, хувь нэмрээ орууллаа.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.