Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн цар тахалтай холбоотой хөл хорионы улмаас дэлхий даяар 7 сая хүсээгүй жирэмслэлт нэмэгдэнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт НҮБ-ын Хүн Амын Сангаас гаргасан тоо баримтаас үзвэл коронавирусийн цар тахалтай холбоотой хөл хорионы улмаас дэлхий даяар 7 сая хүсээгүй жирэмслэлт нэмэгдэх ажээ.

Дэлхийн худалдааны сүлжээнд үүссэн саатал бага, дунд орлоготой улс орнуудын 47 сая эмэгтэйн жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн нийлүүлэлтийг тасалдуулсан гэж тус байгууллага тооцоолжээ.

Үүнээс гадна дэлхий даяар нийтдээ зургаан сар орчим хугацаанд үргэлжилж буй хөл хорионы үеэр гэр бүлийн хүчирхийллийн хэрэг 31 саяар нэмэгдэх тооцоо гарсан байна.

“Цар тахал хүйсийн тэгш бус байдлыг улам нэмэгдүүлж, сая сая охид, бүсгүйчүүдийн гэр бүлээ төлөвлөх, бие махбод, эрүүл мэндээ хамгаалах боломжийг алдагдуулж байна. Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийг хамгаалахад бүхнийг зориулах шаардлагатай” гэж НҮБ-ын тайланд өгүүлжээ.

Саяхан НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш цар тахлын үед гэр бүлийн хүчирхийлэл дэлхий даяар нэмэгдэж байгааг анхааруулж, улс орнуудын засгийн газруудад уг асуудалд анхаарал хандуулахыг уриалж байв.

 

Эх сурвалж: DPA