Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Монголын ажил олгогч эздийн холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нар хамтран Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль, хуулийг хэрэгжүүлэх журмын талаар мэдээлэл өгч байна.
Шууд:
Шинэ коронавирусийн халдварын онцгой нөхцөлт үед ажил олгогчдыг дэмжих, ажлын байрыг хадгалах, иргэдийн орлогыг дэмжих Засгийн газрын багц арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой УИХ-аас хууль баталж, Засгийн газар журам батлан аравдугаар сарын 1-н хүртэл зургаан сарын хугацаанд НДШ-ийг чөлөөлөх, Ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэхээр болсон. Тэгвэл энэ талаар Монголын ажил олгогч эздийн холбоо, МҮЭ-ийн холбоо, МҮХАҮТ нэгдсэн нэг ойлголтод хүрч, цаашид хамтран ажиллахаар болсныг өнөөдөр мэдээллээ.
ХНХ-ын сайд С.Чинзориг:
НДШ-ээс чөлөөлөхөд
Хууль болоод Засгийн газрын журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой хоёр зүйл дээр ойлголтоо нэгтгэж, байр сууриа илэрхийлж байна. Үүнд:
Түүнчлэн
Өчигдөр Монголын ажил олгогч эздийн холбоо, МҮЭ-ийн холбоо, МҮХАҮТ, Засгийн газар, ХНХЯ-ны удирдлагууд уулзаж, ойлголтоо ийнхүү нэгтгэж, энэ ажлыг хамтран зохион байгуулж, хяналт тавих, нэгдсэн заавар зөвлөгөө өгөхөөр санал нэгдсэн. Ингээс Сангийн сайд, ХНХ-ын сайдын хамтарсан тушаалаар НДШ-ээс чөлөөлөх, Ажилгүйдлийн даатгалын сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэхтэй холбоотой хууль, Засгийн газраас гарсан журмыг хэрэгжүүлэх ажлыг хариуцан зохион байгуулах, байнгын ажиллагаатай хамтарсан Ажлын хэсэг байгуулагдан ажиллахаар болж байна. Ажлын хэсгийг ХНХ-ын дэд сайд ахална.
Энэ ажлын хэсэг
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин:
Вирусийн асуудал үүсээд, хориг арга хэмжээ авснаас хойш 100 хоног өнгөрч байна. МҮХАҮТ бизнес эрхлэгчдийнхээ дунд 7-8 судалгаа хийж, эдийн засгийн хүндрэлээс хэрхэн гаргах тодорхой саналуудаа Засгийн газарт хүргүүлсэн.
Засгийн газраас багц арга хэмжээ танилцуулсан. Үүний нэг чухал зүйл нь НДШ-тэй холбоотой арга хэмжээ байсан. Энэ бол ААН, бизнесүүдэд, ажилчдад бодит дэмжлэг болсон, эрэлтийг өдөөсөн чухал шийдвэр гэж үзэж байна.
Хувийн хэвшлийн ААН-үүд, ажилтнуудыг ямар нэгэн байдлаар ялгаварлалгүйгээр дэмжихээр болсныг талархан хүлээн авч байна.
Эдийн засгийн хямралыг Засгийн газар, хувийн хэвшилтэйгээ хамтарч байж давна. Ийнхүү хамтрах эхний алхам болж байгаад баяртай байна гэлээ.
Улсын хэмжээнд хөдөлмөр эрхэлж буй 1.1 сая хүний 200 орчим мянган нь төрийн албан хаагч, 50-60 мянга нь төрийн болон төрийн өмчит үйлдвэр, ААН-д ажиллаж байгаа тул дээрх хөнгөлөлтөд нийт ажиллагчдын 75 хувь нь хамрагдана гэдгийг ХНХ-ын сайд С.Чинзориг тодрууллаа.
Мөн НДШ-ийн өртэй эсэхээс үл хамааран дээрх чөлөөлөлтөд хамрагдана гэдгийг хэлэв.