Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

ЭЕШ-ийн зарим хичээлүүдээр үнэ төлбөргүй ЦАХИМ СОРИЛГО явагдах гэж байна

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 4 сарын 29
Сурталчилгаа
Зураг зураг
Этүгэн их сургуулийн Мэдээллийн технологи, зайн сургалтын албаны дарга М.Баттулга

Этүгэн их сургуулийн Мэдээллийн технологи, зайн сургалтын албаны дарга М.Баттулгатай цөөн хором ярилцлаа.

-Сайн байна уу? Этүгэн их сургууль ЕБС-ийн 12-р ангийн сурагчдын дунд ЭЕШ-ийн хэд, хэдэн хичээлээр Цахим сорилго зохион байгуулах гэж байгаа тухай сонслоо. Энэ талаараа мэдээлэл өгөөч.

Этүгэн их сургууль нь 2017 оноос ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын дунд сагсан бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээн болон өмнөх жилүүдийн ЭЕШ-ийн материалтай дүйцэхүйц жишиг даалгавраар олимпиад, сорилгыг 4-6 хичээлээр жил бүр явуулаад уламжлал болгосон. 

Харин энэ жилийн хувьд дэлхийн хэмжээнд нүүрлээд буй COVID19-ийн цар тахлын улмаас сагсан бөмбөгийн тэмцээнээ зохион байгуулж чадаагүй. Гэхдээ ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдаас ирүүлсэн саналыг үндэслэн сорилгыг 2020 оны 05 сарын 02-03-ны өдрүүдэд 6 хичээлээр цахим хэлбэрээр өөрсдийн системээр дамжуулан хийхээр бэлтгэлээ ханган ажиллаж байна. 

-Тодруулбал ямар ямар хичээлээр авах вэ? Сорилгод оролцогчдоос шаардагдах зүйл юу байна. 

Математик, Биологи, Хими, Физик, Англи хэл, Нийгмийн тухай мэдлэг гэсэн 6 хичээлээр 90 минутын хугацаатай тестээр авна. Нэг өдөр 3 сорилго, хоорондоо 30-60 минутын завсарлагатайгаар зохион байгуулагдах тул оролцогч хэд, хэдэн сорилгод бүртгүүлж, өөрийгөө сорих боломжтой.

Сорилгод оролцохыг хүсэгч манай Удирдлага мэдээллийн системээс зориулан гаргасан http://sorilgo.etugen.edu.mn/ хаягаар хандан ямар ч үнэ төлбөргүйгээр бүртгүүлж оролцох юм. Хамгийн гол нь өөрсдийн зүгээс интернет болон техник хангамжийнхаа найдвартай ажиллагааг хангасан байхад болно. 

Манай сорилго Этүгэн их сургуульд хүссэн мэргэжлээрээ 50 хувийн хөнгөлөлттэй суралцах, “Этүгэн ирвэсүүд” багтай өөрсдийнх нь зааланд тоглох, фитнесс болон бассейнд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр хичээллэх эрх зэрэг нийт 50 сая төгрөгийн шагналын сантай.

-Удирдлага мэдээллийн систем гэж дурьдагдаад байна. Энэ танай сургуулийн систем үү?  

Ерөнхийдөө Этүгэн их сургуулийн багш, оюутнууд болон Сургалтын албанд зориулагдсан цахим сургалтын систем юм. XXI зуун бол цахим шилжилтийн зуун. Тиймээс бид 10 жилийн өмнөөс энэхүү системийг нэвтрүүлж эхлээд 2018 оноос зайн сургалтыг модулийг ашиглалтанд оруулаад явж байна. Бидний хувьд бүх хичээлүүд цахим сургалтад шилжихэд сандрах асуудал гарсангүй. Харин ч тэр их хөрөнгө оруулалт, бидний ажлын үр дүн харагдлаа.

Бидний хувьд бүх хичээлүүд цахим сургалтад шилжихэд сандрах асуудал гарсангүй. Харин ч тэр их хөрөнгө оруулалт, бидний ажлын үр дүн харагдлаа.

-Өөрсдөө бүр эхнээс нь хөгжүүлсэн гэсэн үг үү? Тэгэхээр танай сургууль мэдээллийн технологийн нилээд том багтай байх нь ээ. 

Тэгэлгүй яахав. Одоогоор зайн сургалт хариуцсан инженерээр ажиллаж байна. Надаас бусад нь бүгд манай сургуулийн Програм хангамжийн инженерийн мэргэжлийн ангийн төгсөгчид. Би өөрөө мэдээллийн технологийн чиглэлээр Энэтхэг улсад төгсөөд ирсэн.

Бид энэ системдээ одоогийн байдлаар 400 сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байгаа. Энэ тоо ч цаашаа өсөх байх. 

С.Нямзагд захирал маань Аж үйлдвэрийн IV хувьсгалыг их сонирхож судалдаг. Энэ талаар 2019 оны 11 сард зохион байгуулагдсан “Этүгэн инновацийн өдрүүд” дээр илтгэлээ тавьсан. Ер нь урьдчилаад бэлдэж байсан гэх юм уу даа.  COVID19 цар тахлын хөл хорио үүнийг бараг нотлочихлоо. Бидний хувьд бүх хичээлүүд цахим сургалтад шилжихэд сандрах асуудал гарсангүй. Харин ч тэр их хөрөнгө оруулалт, бидний ажлын үр дүн харагдлаа. 

Өнөөдрийн байдлаар манай системд нийт 250 цагийн видео бичлэг, 120 цагийн аудио бичлэг, нийт 100 мянган гаруй хуудас унших материал байршаад байна. Оюутнуудын 90 гаруй хувь нь системдээ байнгын идэвхтэй байж хичээлээ үзэж, даалгавраа явуулж, шалгалтуудаа өгдөг. Гэхдээ одоо ч хийгдэх ажлууд байсаар байна. Бид үр дүнгээ харлаа гээд тайван суулгүй багшид хичээлээ оюутнууддаа зайнаас заах, оюутан багшийн хичээлийг үзэхэд гарч буй хүндрэлүүдийг шийдэж боловсронгуй  болгох талаас нь ажиллаж байна. 

-Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

Танд ч гэсэн баярлалаа. Нэмэлт болгон хэлэхэд дэлхий дахинд нийт суралцагсдын 90 гаруй хувь нь цахимаар хичээлээ үзэж байна. Монгол улс дэлхий нийттэй хөл зэрэгцэн урагшлах ёстой. Ялангуяа боловсролын систем. 

Тиймдээ ч бид Төрийн захиргааны удирдлага болон Бизнесийн удирдлага мэргэжлийн бакалавр болон магистрын хөтөлбөрийг цахимаар хүргэж байгаа. Та эрхэлж буй ажлаасаа хөндийрөлгүй мэргэжлээ хөрвүүлэх, дээшлүүлэх боломжтой. Цахим сургалт болон сургуулийн талаарх бусад мэдээллүүдийг манай веб сайт http://etugen.edu.mn/-аас аваарай.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.