2020/08/07
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,846.32₮
B30
УЛААНБААТАР
22°
|
14°
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
B30
УЛААНБААТАР
18°
|
12°
20:00
S32
17°
21:00
S31
15°
22:00
S31
14°
23:00
S31
13°
00:00
S31
12°
01:00
S31
11°
02:00
S31
11°
03:00
S31
10°
04:00
S29
05:00
S29
06:00
S30
07:00
S30
10°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/28 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

НДЕГ: Бүх ААН, байгууллагын үйл ажиллагааг доголдож, орлого буурсанд тооцно

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлөх журам хэрхэн хэрэгжих талаар бид өчигдөр мэдээлэл өгсөн билээ.

Тэгвэл өнөөдөр Нийгмийн даатгалын ерөнхий газраас дахин мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд 

Дараах аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч-Монгол Улсын иргэн 2020 оны 4-9 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөнө:
  • Хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгж, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч;
  • Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч;
  • Төрийн болон хувийн хэвшлийн бүх их, дээд сургууль, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч;
  • Төрийн бус байгууллага, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч.

- Коронавируст халдвар /СОVID-19/-ын онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан бүх аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг доголдож, орлого нь буурсанд тооцно.

- Аж ахуйн нэгж, байгууллага нь хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрэзгээр ажилтныг ажиллуулж байгаа бол ажлын байрыг хадгалж байгаа гэж тус тус үзнэ.

- Сайн дураар даатгуулагчийн чөлөөлөгдөх нийгмийн даатгалын шимтгэлийн нэг сарын хэмжээ нь 56,700 төгрөг байна.

-Аж ахуйн нэгж, байгууллага, даатгуулагчийн 2020 оны 4-9 дүгээр сарын урьдчилан төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгоно.

- Аж ахуйн нэгж, байгууллага нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн cap бүрийн тайланг дараа сарын 5-ны өдрийн дотор цахимаар харьяа нийгмийн даатгалын байгууллагад ирүүлнэ.

- Холбогдох мэдээллийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын лавлах утас 77771289 болон "Нийгмийн даатгалын мэдээлэл зөвлөгөө” Facebook хаягаар хандаж авна уу.

Өөрөөр хэлбэл, дээр дурдсан бүх ААН, байгууллага болон түүнд ажиллаж байгаа ажиллагчид хамрагдах бөгөөд цар тахлын онцгой нөхцөлд бүх ААН, байгууллагын үйл ажиллагааг доголдож, орлого буурсанд тооцно хэмээн тодотгожээ. 

НДЕГ-ын мэдэгдэл

 

Гэвч энэ арга хэмжээг хэрэгжүүлэх журамдаа өөрөөр заасан талаар өчигдөр бид мэдээлсэн билээ. Одоогоор журамд ямар нэгэн өөрчлөлт ороогүй байна. 

"Журмыг хэрэгжүүлэх заавар гаргана"

Тиймээс энэ мэдэгдэл нь Засгийн газраас баталсан журамтай нийцэхгүй байгаа талаар НДЕГ-ын мэдээллийн ажилтнаас тодруулахад "Нийгмийн даатгалын ерөнхий газраас дөрөвдүгээр сарын 30-ны дотор Засгийн газрын журмыг хэрэгжүүлэх зааврыг гаргана.

Уг зааварт дээрх мэдэгдэлд заасны дагуу НДШ-ийн чөлөөлөлт эдлүүлнэ. Тухайн ААН ажилтнаасаа НДШ суутгаагүй цалинг олгосон тохиолдолд буцааж авах асуудал гарахгүй" гэсэн тайлбарыг өглөө.

x