Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

“БЕЛГРАД ЗОЧИД БУУДАЛ” ЮНИВИШНД БАЙРШИНА

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг

“Элеон зочид буудал” цувралын үргэлжлэл болох “Белград зочид буудал” бүрэн хэмжээний уран сайхны кино ОХУ-д 3-р сарын 2-нд нээлтээ хийсэн юм. Энэ хаврын онцлох кино нээлтүүдийн нэг болсон тус бүтээл манай улсын үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Киноны нээлт хөл хорионы үетэй давхцсан тул Юнивишн, LookTV, ДдэшТВ видео сангаас хүссэн үедээ хүлээн авч үзэх боломжтой юм. Тус киноны гол дүрд монголын үзэгчдийн сайн танил “Паша” буюу Милош Бикович, “Даша” буюу Диана Пожарская нар тоглож эргэн ирэх аж.

 

ОХУ-ын кино урлагийн түүхийг шинэ шатанд гаргасан “Гал тогоо” цувралыг манай үзэгчид андахгүй. Дэлхий нийтийг байлдан дагуулсан тус цувралаас Элеон зочид буудал, Гранд зочид буудал, Сеня Федя зэрэг шилдэг бүтээлүүд улбаалан гарсан юм. Түүнчлэн “Гал тогоо Парист”, “Гал тогоо: Сүүлчийн тулаан” гэсэн бүрэн хэмжээний хоёр ч кинотой юм. Харин энэ удаад “Элеон зочид буудал” цувралын төгсгөлд хоёр тийш болсон Паша, Даша хоёр дөрвөн жилийн дараа Сербид санамсаргүй тааралддаг байна. Харин тэдний хайр эргэн сэргэх болов уу? гэсэн асуултын хариултыг 5-р сарын 2-ноос Юнивишн, LookTV, ДдэшТВ видео сангаас үзэх боломжтой боллоо.