Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг тавдугаар сарын 31-н хүртэл сунгалаа

Б.Ану
2020 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн ордонд Улсын Онцгой Комиссын 20-р хурал болж байна.

Өнөөдрийн хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцэж тавдугаар сарын 31-н хүртэл сунгах шийдвэр гаргажээ.

Энэ тухай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл фэйсбүүк дэх өөрийн албан ёсны пэйж хуудсаар мэдээлсэн байна. Тэрбээр "Дөнгөж сая Улсын онцгой комиссын 20 дахь удаагийн хурал болж 5-р сарын 31-нийг дуустал "Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх" хугацааг сунгалаа" гэжээ.

Өнөөдрийн УОК-ын хурлаар мөн зарим мэргэжлийн болон бусад танхимын сургалтын үйл ажиллагааг үе шаттай нээх, Сүхбаатар-Бичигт, Ховд-Булган боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн гаргах бэлтгэл ажлын талаар хэлэлцэж байна. 

УОК-ын шийдвэрийг танилцуулж байна. Шууд хүлээн авч үзнэ үү

https://www.facebook.com/iKonNews/videos/284382779235559/