Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

“Үл таних нисдэг биет”-үүдийн дүрс бичлэгийг Пентагон албан ёсоор ил болголоо

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагт АНУ-ын батлан хамгаалах яам “агаарын үл таних үзэгдэл” гэсэн тайлбартайгаар гурван хэсэг дүрс бичлэгийг олон нийтэд ил болгожээ.

Тэдгээр дүрсийг 2004-өөс 2015 оны хооронд АНУ-ын зэвсэгт хүчний байлдааны нисэх онгоцноос бичсэн юм байна. Бичлэгүүдэд агаарт нисэж яваа үл таних биетүүд хурц гэрэл ялгаруулсны дараа асар өндөр хурдтайгаар холдон явж байгааг харуулжээ.

Өмнө нь олон нийтийн дунд тарсан дүрс бичлэгүүдийн талаар эргэлзээ, буруу ойлголтыг арилгах зорилгоор жинхэнэ бичлэгийг ил гаргаж байгаагаа Пентагон тайлбарласан байна. Мөн цаашдаа эдгээр бичлэгүүдийг нууцлах шаардлагагүй болсон гэж дүгнэжээ.

Дээрх бичлэгүүд 2018 оны эхээр Пентагоны архиваас алдагдаж, нийтэд тарсан юм.

Тухайн үед АНУ-ын батлан хамгаалах яам үндэсний аюулгүй байдлыг хөндөж буй шалтгаанаар тайлбар өгөхөөс татгалзаж байжээ.

UFO буюу үл таних нисдэг биетүүдийг судлах нууц хөтөлбөрийг Пентагон 2007-2012 онуудад хэрэгжүүлээд зогсоосон юм.

Эх сурвалж: Reuters