Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Яармагийн Спорт комплексыг ашиглан сургуулилалт хийнэ"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан ээлжит хэвлэлийн хурлын үеэрээ "Тавдугаар сарын 5-7-ны өдрүүдэд буюу хоёр хоногийн хугацаанд нийслэлийн Чингэлтэй дүүргийн хэмжээнд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалт зохион байгуулах гэж байгаа" хэмээн хэллээ.

Тэрбээр "Энэхүү сургалтын Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэл, Эрүүл мэндийн яам хамтран зохион байгуулна. Өнгөрсөн оны зургаадугаар сард улс даяар гамшгаас хамгаалах иж бүрэн сургалт явуулсныг иргэд мэдэж байгаа. Тус сургалтад нийт 400 мянга гаруй иргэн, оршин суугч оролцсон. Тэр бэлтгэл ч үр дүнгээ өгсөн.

Харин энэ удаагийн сургалтыг бид зөвхөн шинэ коронавирусийн тархалт дэгдсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар бэлэн байдлаа хангаж, зохион байгуулах юм.

Энэ хүрээнд Яармагийн 300 ортой эмнэлэг буюу нийслэлийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийг ашиглалтад оруулна. Мөн Яармагийн Спорт комплексыг шаардлагатай үед ашиглах, бэлтгэл ажлыг хангаж сургуулилалтыг хийнэ.

Мөн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаа болон мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог бий болгох тал дээр иж бүрэн сургуулилалтыг зохион байгуулах учраас иргэд идэвхтэй оролцож, цаг тухайд нь өөртөө хэрэгтэй мэдээллээ авч ажиллахыг уриалж байна" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/Officialnews.UB/videos/629336694589682/?v=629336694589682