Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

“Коронавирус устгадаг” цахилгаан шатны эрэлт нэмэгджээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Германы UVIS нэртэй жижиг стартап компани урсдаг цахилгаан шатны бариулыг хэт ягаан туяагаар шарж, ариутгадаг төхөөрөмж зохион бүтээсэн нь цар тахлын энэ үед эрэлтээ дийлэхгүй их захиалгатай байгаа тухай мэдээлжээ.

Компанийн үүсгэн байгуулагч Таня Никел, Катарина Обладен хоёр цэцэрлэгээсээ эхлэн найзалсан бөгөөд арван жилийн сургуульд байхдаа энэхүү технологийнхоо оюуны өмчийн гэрчилгээг авч байжээ.

Харин өнөөдөр 10 орчим жилийн дараа тэдний бүтээл мөнгө үйлдвэрлэж эхэлсэн байна.

Анх гахайн ханиад дэлхийн олон улс оронд тархаж байсан үед буюу 17, 18 настайдаа тэд энэ санаагаа олж, 2016 онд дээд сургуулиа төгсмөгц компани байгуулжээ.

UVIS компанийн бүтээгдэхүүн болох жижиг хайрцагтай төхөөрөмжийг одоо ашиглагдаж байгаа урсдаг шатнуудын бариулд нэмж суурилуулахад гадаргуунд нь үлдсэн ямар ч вирусийг устгах чадалтай гэнэ.

 

Энэ жил Никел, Обладен хоёр хэт ягаан туяанаас гадна нүдэнд үл үзэгдэгч хальс гадаргууд үүсгэдэг шүршигчийг ашиглах шийдэл боловсруулжээ.

Европын томоохон цахилгаан шат үйлдвэрлэгчид болох Thyssenkrupp, Schindler, Otis, Kone компаниуд өнөөдөр UVIS компанийн харилцагчид болоод байна.

Саяхан тэд Сингапур улс руу 30 ширхэг бүтээгдэхүүнээ нийлүүлжээ.

Хэр их орлоготой байгаагаа хэлэхээс татгалзсан 27 настай Никел “Бидний 2020 оны орлогын төлөвлөгөө аль эрт биелсэн” гэж ярьж байна.

Саяхан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэт ягаан туяаг Covid-19 өвчтөнийг эмчлэхэд ашиглах санаа гаргаж байв. Гэвч эрүүл мэндийн мэргэжилтнүүд энэ арга нь хүний арьсыг түлэх, хорт хавдар үүсгэх эрсдэлтэйг анхааруулсан байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага мөн хэт ягаан туяаг эмчилгээнд ашиглахын эсрэг байр суурьтай байгаа.

 

Эх сурвалж: AFP