Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгинохайрхан дүүрэгт Гал түймэр унтраах, аврах анги байгуулна

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт гал унтраах, аврах анги байгуулахаар болжээ. 

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд энэхүү ажлыг хэрэгжүүлнэ. 

Гал түймэр унтраах, аврах анги нь нэгдүгээр зэрэглэлийнх бөгөөд нийт гурван блокоос бүрдэх юм. Мөн аврагч нарт зориулсан орон сууцыг цогцоор нь шийдвэрлэхээр төлөвлөжээ.

Тус барилгын ажлыг эхлүүлж, хүлээлгэн өгөхөөр Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа гэж НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.