Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Фэйсбүүк компани видео хурлын өрсөлдөөнд нэгдлээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Цар тахлын улмаас олон сая хүн гэртээ хоргодож, ажил, хичээлээ видео хурлын хэрэгслээр амжуулдаг болоод байгаа.

Ийм шалтгаанаар сүүлийн үед Zoom үйлчилгээний эрэлт хэрэгцээ өндөр өсөлттэй байгаа. Тэгвэл Фэйсбүүк компани энэ өрсөлдөөнд нэгдэхээр өчигдөр Messenger Rooms нэртэй видео хурлын бүтээгдэхүүнээ танилцуулжээ.

Нийтдээ 50 хүн нэг хуралд оролцох боломжтой бөгөөд дэсктоп компьютер дээр 16 хүртэл, гар утсан дээр 8 хүртэл тооны хүний дүрсийг Zoom-тэй адил хэлбэрээр эгнүүлж харуулах юм байна.

Дээрх мэдээллийг тарсны дараа Zoom компанийн хувьцааны үнэ 3.7 хувиар унаж, Фэйсбүүкийнх 2.4 хувиар өссөн юм.

Фэйсбүүк хэрэглэгдэггүй хүмүүст видео хурлын холбоосыг илгээх замаар Messenger Rooms-д оруулж болох юм байна. Ингэхдээ ямар нэг аппликэйшн татуулалгүй, компьютер, гар утасны броузер дээр шууд ажиллах гэнэ.

Цар тахалтай холбоотой онлайн уулзалтын эрэлт нэмэгдсэн тул Microsoft, Cisco, Alphabet (Google) зэрэг компаниуд мөн адил видео хурлын бүтээгдэхүүн гаргах алхмыг сүүлийн үед хийгээд байна.

Тухайлбал Мягмар гарагт Microsoft компани Skype видео чат үйлчилгээндээ “Meet Now” боломжийг нэмсэн нь мөн 50 хүртэл тооны хүнийг видео хуралд оролцуулах боломж олгожээ.

 

Эх сурвалж: Reuters