Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Гал түймрээс олон хүний амь аварсан Казахстаны иргэнийг Өмнөд Солонгос улс байнгын оршин суух эрхээр шагнана

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 4 сарын 25
iKon.MN

Өнгөрсөн сард Өмнөд Солонгосын Ганвон мужийн барилгад гарсан гал түймрээс 10 хүний амийг аварсан Казахстаны иргэнд виз олгохоор болжээ.

Хэргийг мөрдөн шалгах явцад тэрээр хууль бусаар амьдарч байсан нь тогтоогдож, хилээр албадан гаргах нөхцөл үүсээд байсан юм.

28 настай Али гэдэг нэрээр олон нийтэд танигдсан залууд G-1 төрлийн виз олгохоор болсноо тус улсын хууль зүйн яам өчигдөр мэдээлсэн байна. Алигийн нуруу, хүзүү, гар түлэгдсэн тул одоо эмчлүүлж байгаа бөгөөд G-1 визийг эмчлүүлэх хугацаанд нь зориулж олгосон ажээ.

 

Цаашдаа Алид байнгын оршин суух эрх олгох талаар судлахаа хууль зүйн яам мэдэгдсэн байна.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн албаны вэбсайтад Алид байнгын оршин суух эрх олгохыг хүссэн 22,000 гаруй хүний гарын үсэг цуглараад байгаа юм.

2017 онд Умард Гёнсан мужид 90 настай эмэгтэйг галаас аварсан Шри Ланкын 38 настай иргэн мөн ийм шалтгаанаар байнгын оршин суух эрх авч байжээ.

 

Эх сурвалж: Korea Times