Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар шинэ коронавирусийн 40,606 ширхэг оношлуур импортолжээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: ЭМЯ

2020 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 1,515.4 сая ам.долларын бараа бүтээгдэхүүний импортоор авсан нь өмнөх оноос 11.2 хувиар буурсан дүн боллоо.

Импортын барааны бүтцийг авч үзвэл:

  • 11.5 хувь нь хүнс
  • 21.52 хувь нь эрдэс
  • 34.39 хувь автомашин, машин техник 
  • 32.59 хувь бусад төрлийн бараа бүтээгдэхүүн байна.
 

 

Түүнчлэн 

  • 16,756.4 мянган ширхэг амны хаалт, 
  • Коронавирусийн 40,606 ширхэг оношлуур
  • 13,435 ширхэг иж бүрэн хамгаалалтын хувцас
  • 5,380.9 мянган ширхэг эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслийг импортолжээ.

 

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар