Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Хаянхярваа: Ч.Улаан сайд та Ерөнхий сайдад буруу мэдээлэл өгөөд байна

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:39 2020/04/24

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/237905224079744/

Ийнхүү гишүүдийн асуулт, салбарын сайдын хариултад үндэслэн УИХ-аас ажлын хэсэг байгуулах болсыг Г.Занданшатар дарга танилцуулав. 

Тэрбээр “Ноолуур бол 171 мянган малчин өрхийн амжиргааны эх үүсвэр. 30 сая ямааны ноолуур малчдын орлогын 40 хувийг бүрдүүлж байна. Ер нь бол Ч.Улаан сайдын малчдын орлогыг бууруулахгүй гэж эрмэлзэж байгаа нь зөв. Гэхдээ дотоодын үйлдвэрлэлээ дэмжих нь зүйтэй байна. 

Энэ бүхэнтэй уялдуулаад “Ноос ноолуурын холбоо" болон бүс бүсийн төлөөллийг оролцуулаад УИХ-аас ажлын Ноос хөтөлбөрийн биелэлтийг хянаж, шалгах ажлын хэсэг байгуулж байна” гэлээ. 

Энэхүү ажлын хэсэг ноолуурын үнийн байдлыг газар дээр нь үзэж судлаад, ямар арга хэмжээ авах шаардлагатай байгаа тухай шийдвэр гарган ирэх Мягмар гарагт танилцуулах юм байна.

17:07 2020/04/24

УИХ-ын гишүүн Я.Санжмятав: Энэ бол харалган шийдвэр. Асуулга асуусан нэр зүүгээд Ч.Улаан сайр руу дайраад өнгөрч болохгүй зүйл.

Үүнд Засгийн газар хариуцлага хүлээх ёстой. Ч.Улаан сайд Засгийн газраа хамгаалж, улайхгүй хариулж байна л даа. Ерөнхий сайд Ч.Улаан сайдыг та хариул гэчихээд өрөөнөөсөө зурагт үзээд сууж байгаа биз.

Сая ХХААХҮ-ийн яамнаас хятадад нэг кг ноолуур 300-450 юань байна гэж байна. Өнөөдөр 394 төгрөгийн ханштай байна. Ингээд тооцохоор 118 мянган төгрөгийн үнэтэй байхад Монголоос ирж ноолуур авна гэж байхгүй шүү дээ. 

16:15 2020/04/24

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Ч.Улаан сайд аа одоо та болно. Одоо бид шударга ярих ёстой. Өнөөдөр дэлхий нийтийн хэмжээнд ноос ноолуурын үнийг өсгөх нь бүү хэл яаж хүн амаа хоолтой байлгах вэ гэдэг нь чухал асуудал болоод байна. 

Гэтэл та ноос, ноолынхаа үнийг дэлхийн зах зээлд өсгөж зарна гэдэг шал худал зүйл яриад байна. Ингэж болохгүй. Энэ чинь ноолуураараа амьдарлаа залгуулдаг малчдад гай болно. Үүнийг Монголчууд ойлгох хэрэгтэй.  

Ч.Улаан сайдын яриад байгаа энэ асуудал бүтэхгүй. Ерөнхий сайдад та буруу мэдээлэл өгөөд байна. Ингэж болохгүй. 
Ноолуур бэлтгэдэг ААН-үүдийн 30-хан хувьд нь 300 тэрбум төгрөгийн зээл гаргахад үндэсний үйлдвэрлэгчид чинь үүнийг авч чадахгүй гэж байна. Гэтэл цөөхөн хэдхэн аймагт ноолуурын дундаж үнэ 105 мянга хүрч байна гэдэг үлгэр яриад сууж байна. Энэ чинь Монголчуудыг хуурч байгаа хэрэг. 

Хуучин цагийн төвлөрсөн, төлөвлөгөөт эдийн засгийн бодлогоосоо сал сайд аа. Таны удирдлагад ажиллаж байсан хүний хувьд ингэж хэлж байна. Та хоцрогдож. 

Та малчдын гол орлого олдог юмаар нь улс төр хийж, тоглож, аж ахуйг нь сүйрүүлж болохгүй. Зах зээл явдаг зарчмаараа явах ёстой. 
Малчдад хамгийн үнэтэй байгаа зах зээлээ л барьж гэж хэлмээр байна. 

Ч.Улаан сайд та яриад байгаа мулгуу юмандаа итгэл үнэмшил төрүүлэх  гэсэн тайлбараа боль. 

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Асуудалд бодитой хандах хэрэгтэй. Дэлхийн зах зээлийн үнэ, манай ноолуурын 95 хувийг худалдаж авдаг хятадын зах зээлийн үнэ бидний энэ үнээс 30-40 хувь өндөр байна. 

Бид энэ үнийг нэмэгдүүлж тогтоогоогүй. Баримжаа болох ханшийн мэдээлэл өгөхгүй бол малчид мэдээлэлгүй учраас очсон хүний аманд багтаад ноолуураа 20 мянган төгрөгөөр зарах уу. Тийм байж таарахгүй. Зэсийн баяжмал, ноолуур хоёр стратегийн бүтээгдэхүүн. Энэ хоёрын үнийг төрөөс тогтоодог. Ийм учраас дундаж болон доод үнийг бид зарлаж байгаа нь буруу биш.  

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Архангай аймгийн малчдын бэлгэсэн ноолуур хэзээ 100 мянган төгрөгт хүрэх вэ. Хэрэв 100 мянган төгрөг хүрэхгүй бол та хариуцлага хүлээх үү. 

Архангай аймгийн ноолуур 100 мянган төгрөг хүрч чадах уу үгүй гэдгийг та яг одоо түс тас хариулаадах. 

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Ноолуур зүүн аймгуудаас эхлээд бэлтгэгддэг. Чанар нь зүүн талдаа илүү байдаг. Одоогийн байдлаар арилжаа хийгдсэнээр 100 мянгадаа хүрчихсэн байгаа. Худалдан авагчид эрсдлээ тооцоод, аваад явж байгаа. 

Архангайн ноолуур 100 хүрэхгүй. Хэзээ Архангайн ноолуур 100 мянга хүрч байсан юм. Энэ чинь чанараасаа хамаардаг юм. Гэхдээ Архангайн ноолуурын доод үнийг би 85 мянган төгрөгөөр тогтоосон. 

15:26 2020/04/24

Улсын Их хурлын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ.

Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэдээс Хүнс, хөдөө аж ахуй,  хөнгөн үйлдвэрийн сайдад хандан “Ноолууран эдлэлийн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсож байна.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан "Энэ жил Монгол Улс 10 мянган тонн ноолуур бэлтгэнэ. Үүнээс 30 хувийг нь дотоодын нөөц бололцоондоо бэлтгэж байгаа бол үлдсэн 70 хувийг гадны хөрөнгө оруулагчдын дэмжлэгээр боловсруулахаар тооцож байна. Өмнөх жилүүдийг харвал дийлэнх ноолуур бэлтгэлийг гадны хөрөнгө оруулалтаар шийдэж байсан уламжлалтай.

Харин энэ жил шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор хөрөнгө оруулалтын асуудал бага зэрэг хойшилж байна. Гадны хөрөнгө оруулагчдыг оруулж ирэх, таатай нөхцөл бий болгохоор ажиллаж байна.

Энэ жилийн хувьд ноолуурын чанар сайн байна. Бид энэ ноолуурыг саадгүй экспортлох чиглэлд дэмжлэг үзүүлж ажиллаж байна. Үнэ ханшийн асуудлыг төрийн бодлогоор зохицуулж, аймаг бүрээр өмнөх жилүүдийн дундаж түвшинг харьцуулан, доод түвшинг тогтоосон. Зүүн аймгуудаас ноолуурыг бэлтгэж эхэлсэн.

Өмнөд хөршийн ноолуур бэлтгэж байгаа үнэ манайхаас 20-30 хувиар үнэтэй байгаа тул гадны хөрөнгө оруулагчид орж ирэхэд таатай нөхцөл бүрдүүлнэ гэж үзэж байна" гэдэг мэдээлэл өглөө. 