Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдрийн байдлаар 8 нам, 1 эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өгчээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2020 оны УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүд хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороонд өгсөөр байна.

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 23-нд:

  1. Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл
  2. Ард түмний нам
  3. Ардчилсан нам
  4. Хөгжлийн Хөтөлбөр нам сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгчээ.

Өмнө нь дөрөвдүгээр сарын 22-нд:

  1. Эх Орончдын Нэгдсэн нам
  2. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам
  3. Их Эв нам
  4. Зон Олны нам
  5. Дэлхийн Монголчууд нам сонгуульд оролцох хүсэлтээ өгсөн юм.

Ингэснээр нийт 8 нам, 1 эвсэл баримт бичгээ хүлээлгэн өгөөд байна гэж Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээллээ.

Нам, эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд 4 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө ирүүлэх хуулийн заалттай.