Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

С.Бямбацогт: УИХ-ын гишүүн тангарагаасаа няцвал эгүүлэн татагдах асуудлыг хуульд тусгасан

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

18:05 2020/04/23

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/3367389723289172/

"УИХ-ын гишүүн томилгоонд оролцдог, сайдыг огцруулахаар шантаажилдаг байсныг хязгаарласан"   

УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгад гишүүний бүрэн эрхтэй холбоотой заалтуудыг оруулсан бөгөөд УИХ-ын гишүүний тангарагт өөрчлөлт оруулсан байна.

Тодруулбал, “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” гэсэн тангарагт “төрт ёс, түүхэн соёлоо хүндэтгэх, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж тангарагаа зөрчвөл хуулийн хариуцлага хүлээнэ” гэж өөрчилжээ. 

Түүнчлэн УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох, чөлөөлөх асуудлыг өргөн мэдүүлдэг байсныг хязгаарлаж, төсөв, санхүү, татвар, Монгол Улсын хөгжлийн үндсэн чиглэл, мөнгөний бодлоготой холбоотой хуулийг санаачлахгүй байх заалтыг шинэчилсэн найруулгад оруулсан байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: УИХ-ын үйл ажиллагаа ил тод нээлттэй явагддаг. Үүнээсээ болж асуудалд орооцолддог. Энэ удаагийн хуулийн төсөл нэлээд чамбай болсон. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудал Үндсэн хуульд орсон бөгөөд үүнийг органик хуульд тусгаж байна. Ингэхдээ гишүүний тангаргыг өөрчилж, хуулийн хариуцлага хүлээнэ гэсэн өөрчлөлт орж ирж байна. Тангарагаасаа няцвал гишүүнээс нь татах асуудлыг оруулж ирсэн. Гишүүн ТББ-д элсэж болохгүй гэх мэт УИХ-ын гишүүний хориглох зүйлсийн заалтыг нэмэгдүүлсэн.  

Мөн УИХ-ын гишүүдийн сайдаар томилогдох эрх нь хязгаарлагдсан. Мөн томилгоонд оролцдог, сайдыг огцруулахаар шантаажилдаг байсныг хязгаарласан. Мөн хуулийн хэрэгжилтэд хяналт тавих эрхийг нэмэгдүүлсэн. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Өнгөрсөн долоон удаагийн сонгуулиар 400 хүн УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Бид маш өндөр өртгөөр суралцлаа. Манай ард түмэн цаашид ямар хүн гишүүнээр сонгогдохыг ойлгосон гэж бодож байна. Бидний хөгжлийг чиг баримжаа авдаг Солонгос, Сингапур улсуудын хөгжлийн гол шалтгаан нь хамгийн шилдгүүдээ парламентдаа оруулах.

Тийм учраас бид ч бас ёс зүй, үүрэг хариуцлага, УИХ-ын гишүүн хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэсэн заалт бий. Гэтэл УИХ-ын гишүүн хэлсэн үг, үйлдэл, цэг таслалын төлөө ч хариуцлага хүлээх ёстой. Энэ удаагийн хуулийн төслөөр үүнийг оруулж өгөх ёстой. Заримдаа чуулганы танхим шүүх хурлын танхим шиг байдаг. Тиймээс энэ заалтыг заавал оруулж өгөх ёстой. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Хазаж хайраад ч болтугай УИХ-ын гишүүн болох сонирхол байдаг. Төсөв санхүүгийн эрх мэдэл хязгаарлагдсан. Хууль санаачлах эрх хязгаарлагдсан. УИХ-ын гишүүн ард түмнийг төлөөлөх, хуулийг хэлэлцэж батлах, хяналт тавих гэсэн эрх л үлдсэн. Тиймээс УИХ-ын гишүүн байх нь хүмүүсийн дурлаад байх ажил биш болох байх. Хүнийг гүтгэхгүй, гутаахгүй, доромжлохгүй байх ёстой. Үүнтэй холбоотойгоор заалт орж ирсэн. 

17:21 2020/04/23

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар С.Бямбацогт нарын 10 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

"Бүлэглэл үүсгэж, нэгийгээ гутаан доромжлох үйл ажиллагаа зохион байгуулдаг, захиалга өгдөг явдал энэ УИХ-д байна"

Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Гарамжав үг хэллээ. Тэрбээр “УИХ-ын дэг, журам, байнгын хороодтой холбоотой асуудлыг тодорхой болгож өгсөн байна. Энд мөн нийгэмд хамгийн ихээр яригддаг УИХ-ын гишүүний хариуцлага, ёс зүйн тухай асуудлыг онцолмоор байна. УИХ-ын гишүүд нийгэмд нэр хүнд муутай, бүгд ёс суртахуунгүй, гэмт хэрэгтэн мэтээр яригдаж байна. 

УИХ-ын гишүүн сонгогдохоосоо эхлээд ёс суртахууны ямар шалгууртай байх ёстой юм бэ. Энд байгаа гишүүдийг харж байхад өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд янз янзын зан авир гаргадаг, бүлэглэл үүсгэдэг, нэгийгээ гутаан доромжлох үйл ажиллагааг зохион байгуулдаг, захилга өгдөг явдал энэ УИХ-д байна. 

УИХ-ын гишүүн тангарах өргөөд, ард түмэн, эх орныхоо эрх ашгийг нэгд тавина гэдэг. Гэтэл нийгэмд гарч байгаа бүх л зөрчлүүдийн үндэс нь гишүүдтэй холбоотой байх юм. УИХ-ын гишүүн нэгнийхээ эсрэг бүлэглэсэн үйлдэл хий, гутаан доромжлох үйлдлийг хэвлэл мэдээллээр захиалга өгч хийлгээд байвал яах ёстой вэ. Анх удаа сонгогдсон гишүүний хувиар ийм явдал их анзаарагдах юм. 
УИХ-ын гишүүдийн сонгохдоо ард түмэн таван төгрөгөнд хууртахгүй, ёс суртахуун, ажил хөдөлмөр, удам угсааг нь харж баймаар байна. 
УИХ-ын тухай хуульд гишүүнийг ямар хүн байхыг нарийн, тодорхой зааж өгмөөр байна” гэв. 

Үүний хариуд хууль санаалчлагч УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Туршлагатай, чадалтай, ухамсартай, ёс зүйтэй, мэдлэгтэй хүн УИХ-ын гишүүнээр сонгогддог байвал зүгээр байгаа юм. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуульд 25 нас хүрсэн иргэн сонгох, сонгогдох эрхээ чөлөөтэй эдэлнэ гээд заачихсан. Тийм болохоор туршлагатай, боловсролтой байна гэдэг шаардлага тавих боломжгүй юм. Сонгуулийн хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон бол нэр дэвшүүлэхгүй гэж хязгаарласан. 

Өргөн баригдсан хуулийн 43 дугаар зүйл дээр УИХ-ын гишүүнд хориглох үйл ажиллагааг тусгасан” гэв.