Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Зүүн салааны Их хатдын аманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна"

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Өнөөдөр шар өвс шатаж байгаа хэд хэдэн дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны Их хатдын аманд шар өвсний түймэр гарсан дуудлага 14:16 цагт иржээ.

Нийслэлийн онцгой байдлын аврах, гал түймэр унтраах 26 дугаар ангийн 15 албан хаагч гурван машинтайгаар түймрийг унтраахаар ажиллаж байгаа тухай тус газраас мэдээллээ.

Уг түймэрт урьдчилсан байдлаар 2 га шар өвс шатжээ.

Сэрэмжлүүлэг
Иймд хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх, хашаандаа өнжмөл шар өвс шатаахгүй байхыг анхаарууллаа.

 

 

Эх сурвалж: НОБГ