Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

НЭМЭЛТ НИСЛЭГЭЭР ШУУДАН ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Ковид-19 дэлхий нийтээр эрчимтэй тархаж, цар тахлын хэмжээнд хүрснээр улс хоорондын шуудан, логистик, тээврийн үйл ажиллагаа тасалдаж байгаа хэдий ч Монгол Улсын Улсын онцгой комиссын энэ сарын 30-нд БНСУ руу, 5 дугаар сарын 02-нд Герман улс руу тусгай үүргийн нислэг хийхээр болсонтой холбоотойгоор ЕВРОПЫН орнууд, БНСУ, ОХУ, СИНГАПУР, АНУ, АНГЛИ-д оршин сууж, сурч, ажиллаж амьдарч байгаа иргэдэд Монголоос шуудан илгээмж илгээх ажлыг УОК-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.

Энэ удаагийн тусгай үүргийн нислэгээр дээрх орнуудад илгээгдэх шуудан илгээмжийг тухайн оронд оршин сууж буй хүлээн авагчдад нь саадгүй хүргэх талаар дээрх улсуудын шуудангийн байгууллагуудтай харилцан тохиролцоод байна.

Түүнчлэн Ковид-19 халдварт вирусийн дэгдэлтийн хүнд үед “Монгол шуудан” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд нэр заасан улсуудад илгээх Илгээлт болон Буухиа шуудангийн үйлчилгээгээ 15 хүртэл хувиар хямдруулсныг мэдэгдэхэд таатай байна.

ЯПОН, БНСУ, ОРОС, СИНГАПУР, АНУ-руу илгээх шууданг Монгол шуудангийн Улаанбаатар хот дахь салбарууд дээр энэ сарын 29-ны 11:00 цаг, Төв шуудан дээр 29-ны 16:00 цаг хүртэл хүлээн авна. Хөдөө орон нутгийн хэрэглэгч тус аймаг, сумынхаа Монгол шуудангийн салбаруудаас холбогдож хугацааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

ЕВРОПЫН улсуудад илгээх шууданг Монгол шуудангийн Улаанбаатар хот дахь салбарууд дээр 5 дугаар сарын 1-ний 11:00 цаг, Төв шуудан дээр 5 дугаар сарын 1-ний 16:00 цаг хүртэл хүлээн авна. Хөдөө орон нутгийн хэрэглэгч тус аймаг, сумынхаа Монгол шуудангийн салбаруудаас холбогдож хугацааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

 

“Монгол Шуудан” ХК

Холбоо барих утас: 1800-1613

Фэйсбүүк хуудас: Монгол шуудан /Mongol shuudan/