Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

“АНД Глобал” компани Япон улсын “Марубени” корпорацтай олон улсын стратегийн хамтын ажиллагааг эхлүүлэхээр боллоо

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 4 сарын 23
Сурталчилгаа
Зураг зураг

“АНД Глобал” компани нь 2017 онд үүсгэн байгуулагдсан дэвшилтэт технологид суурилсан шинэлэг шийдлүүдээр дамжуулан хэрэглэгчдэд санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй байдлаар хүргэх зорилготой технологийн стартап компани юм. Бид дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц өндөр ур чадвартай Монгол инженер, Монгол хөгжүүлэгч залуусаар багаа бүрдүүлэн хамтын хүчээр технологийн салбарт шинэчлэлтийг хийж, зах зээлийн чиг хандлагыг өөрчлөхөд өөрсдийн хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Cанхүүгийн технологийн стартап болох “АНД Глобал” компанийн залуус өөрсдийн бүтээн Монгол Улсдаа амжилттай хэрэгжүүлсэн санхүүгийн технологийн цогц шийдлээ Олон улсад гаргах том зорилго өвөртлөн ажиллаж байгаа ба эхний алхам болгож Ази тивдээ эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгч Филиппин улсад амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна.

Дэлхийн зах зээлд бизнесээ тэлж Монгол оюун ухаанаар олон улсад хүч үзэх “АНД Глобал” компанийн зорилгын хүрээнд олон жилийн бизнесийн туршлагатай Япон улсын тэргүүлэгч компани “Марубени” корпорацтай стратегийн хамтын ажиллагаагаа эхлүүлэхээр боллоо.

“Марубени” корпорац нь мэдээлэл, харилцаа холбооны технологи, хүнс, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, хими, санхүү, лизинг, эрчим хүч, цахилгаан станц, тээвэр, үйлдвэрлэлийн машин механизм зэрэг бизнесийн олон салбарт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг томоохон конгломерат компани юм. Тус компани нь сүүлийн 150 жилийн туршид Ази, Европ, Хойд Америк болон Ойрх Дорнодын олон улс оронд салбар бүрийн бизнес хөгжүүлэлтийн ноу-хауг хуримтлуулсан арвин туршлагатай бөгөөд шинэ бүтээгдэхүүн, шинэ зах зээлийн боломжуудыг ямагт эрэлхийлж байдаг тэргүүлэгч компани юм.

Энэхүү хамтын ажиллагааны гол зорилго нь “АНД Глобал” компанийн бүтээсэн финтекийн цогц үйлчилгээг (Fintech as a Service) “Марубени” корпорацын санхүү, лизингийн салбар дахь арвин их туршлага мөн уг корпорацын дэлхийн олон орныг хамарсан бизнесийн сүлжээнд холбон, санхүү болон бусад салбарын байгууллагуудын үйл ажиллагаанд тус үйлчилгээг нэвтрүүлэх юм.

Мөн түүнчлэн тус стратегийн түншлэлийн хүрээнд шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэхэд шаардлагатай судалгаа, хөгжүүлэлт болон хэрэгжүүлэлтийн үйл ажиллагааг “АНД Глобал” компани “Марубени” корпорацтай хамтран хийж гүйцэтгэх бөгөөд цахим хэтэвч, мобайл зээлийн үйлчилгээг дэлхий даяар түгээх бизнесийн шинэ боломжуудыг нээн ажиллахаар төлөвлөөд байна.

“АНД Глобал” компани нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш өнөөг хүртэл “Анд Системс Тех” ХХК, “Анд Системс” ХХК,  “ЛэндМН ББСБ” ХК, “Супер АП Хэтэвч” ХХК,  “АНД Эф Эс Жи” болон  “АНД Эф Си” зэрэг охин компаниудыг байгуулан тэдгээрээр дамжуулж Монгол залуусын зохион бүтээсэн санхүүгийн технологийн хялбар шийдлийг Монгол Улсад төдийгүй бусад улсын хэрэглэгчдэд хүргэсээр байна.

Бидний хамгийн эхний зах зээлд нэвтрүүлсэн финтек шийдэл болох хиймэл оюун ухааны тусламжтайгаар цахим зээл олгох үйлчилгээг өөрийн охин компани болох “ЛэндМН ББСБ” ХК-аар дамжуулан хүргэж байгаа нь Монгол улсын санхүүгийн салбар тэр дундаа мобайл зээл, цахим хэтэвч гэх финтек үйлчилгээг дараагийн төвшинд хүргэж чадсан амжилттай төслүүдийн маань нэг байлаа. Санхүүгийн салбарт түүчээлэгч болсон “ЛэндМН ББСБ” ХК-ийн амжилтыг Монгол улс төдийгүй Олон улсын хэмжээнд өндрөөр үнэлэн “AsiaMoney” олон улсын сэтгүүлээс 2019 оны “Монгол Улсын шилдэг цахим үйлчилгээ үзүүлэгч компани” мөн "Global Banking & Finance Review" Олон улсын сэтгүүлээс 2020 оны “Шилдэг финтек компани”-иар тус тус шалгаруулсан.

Бидний зах зээлд санал болгож буй дараагийн шийдэл бол орчин үед олон улсад трэнд болж буй супер аппликейшн юм. Хүн бүрийн амьдралын хэв маягт тохирсон өдөр тутмын санхүүгийн болон санхүүгийн бус  олон төрлийн үйлчилгээнүүдийг нэг дороос авах боломжтой шинэ дэвшилтэт технологи дээр суурилсан “SuperUp” аппликейшныг бүтээлээ. Ухаалаг гар утас ашигладаг хүн бүрт зориулан онлайн дэлгүүр, кино, үзвэр үйлчилгээний тасалбар захиалга, хоол хүнс хүргэлт, хөнгөлөлтийн купон, бүх төрлийн төлбөр тооцоо, цахим зээл гэх мэт санхүүгийн шинэ төрлийн үйлчилгээ бүрийг ганцхан аппликейшнээс авах хялбар боломжийг санал болгохоос гадна дэлхийн хэмжээний “The Voice of Mongolia” шоу нэвтрүүлэгтэй хамтран албан ёсны аппликейшнээр нь ажиллаж байгаа билээ.

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах холбоосоор орж танилцаарай:

https://and.global/newsroom.html?article=620039798905859869

https://www.marubeni.com/en/news/2020/release/20200422E.pdf

 

 

 

 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.