Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Янжмаа: ОХУ, Турк, Беларусь улсад коронавирусийн халдвар нэмэгдсэн хэвээр байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны ээлжит мэдээллээр дэлхийн улс орнуудын коронавирусийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. 

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа "ДЭМБ-аас өдөр тутам хийдэг хэвлэлийн бага хурлын үеэр өчигдөр мэдээлэхдээ Африк тив болон Төв болон Өмнөд Америкт халдвар улам бүр нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа тухай мэдээлсэн байна. 

ДЭМБ-ын тооцоолсноор Африкийн зарим улсуудад өнгөрсөн долоо хоногийн хугацаанд халдварын тархалт 250-300 хувиар нэмэгджээ.

Африкийн бүсэд халдварын батлагдсан тохиолдлын тоо 16,000 гаруй байгаагийн дотор Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Алжир зэрэг улсад халдварын тохиолдол өндөр байна.

ДЭМБ-ын Европын бүс ОХУ, Турк, Беларусь улсад халдвар нэмэгдсэн хэвээр байна.

Турк улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын шинэ тохиолдол 3,083, нас баралт 117 бүртгэгджээ. Турк улсын нийт батлагдсан тохиолдлын тоо 100,000 руу дөхөж байна.

Итали улсын иргэнийг хамгаалах газрын мэдээлснээр тус улсад халдварын шинэ тохиолдол 3,300 гаруйгаар нэмэгдэж, 437 нас баралт бүртгэгджээ.

Испани улсад 435 нас баралт шинээр бүртгэгдсэн байна.

Итали, Испани улсад халдварын шинэ тохиолдол болон нас баралтын тоо маш удаан хурдтайгаар буурч байгаа байдал ажиглагдаж байна.

АНУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2,751 нас баралт бүртгэгдэж, эндэглийн тоо 44,000 гаруй болжээ. Тус улсын Нью-Йорк муж улс өөрийн хөрш зэргэлдээ Нью Жерси болон Коннектикут муж улсуудтай хамтран батлагдсан тохиолдлуудын хавьтлуудыг тогтоох ажлыг далайцтайгаар эхлүүлэх шийдвэр гаргажээ. Одоогийн байдлаар энэ ажлыг гүйцэтгэх 700 гаруй мянган ажилтан байгаа бөгөөд нийтдээ 35,000 оюутныг ажиллуулж байж гүйцэтгэх боломжтой аж.

Лабораторийн шинжилгээгээр батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудыг тогтоон илрүүлж, гэрийн хорионд оруулах, шинжилгээ хийх ажлыг Майкл Блүүмбергийн сантай хамтран зохион байгуулах юм байна" гэлээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/304563553884631/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.