Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Цар тахлын үед цугларсан хандивын тодорхой хэсгийг гадаадад байгаа зорилтот бүлгийнхэнд тусламж хэлбэрээр олгоно"

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

13:17 2020/04/23

Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ. 

11:50 2020/04/23

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/665153094273777/

"Замын-Үүдэд 600-700 машин дугаарлуулаад 100 мянган төгрөгөөр татаж оруулдаг гэдэг мэдээлэл дуулдаж байна"

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Өвчлөлөөс илүү эдийн засгаа анхаарахгүй бол нөхцөл байдал сайнгүй байна. Нүүрсний тээвэрлэлтийн асуудалд гэхэд мэргэжлийн хяналтын байгууллага хангалттай ажиллахгүй байна. 

Дунд шатанд ажил явахгүй байна. Хэн дуртай нь дур дураараа шийдвэр гаргаж байна. Жишээ нь, Замын-Үүдэд 600-700 машин дугаарлуулаад 100 мянган төгрөгөөр татаж оруулдаг гэдэг мэдээлэл дуулдаж байна. Ийм тохиолдолд ямар арга хэмжээ авах юм бэ. 

Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа хүмүүсийг моргейжийн зээлд хамруулна гэх зэрэг нэлээд холын юмыг энэ хуульд тусгасан байна. Гэтэл цаг наргүй ажиллаж байгаа хүмүүст өнөө маргаашийн асуудал чухал байна. Ядаж л хил дээр 24 цагаар ажиллаж байгаа хүмүүсийн илүү цагийн цалин, урамшууллыг цаг тухайд нь олгож баймаар байна. 

Цар тахалтай холбоотой худал мэдээлэл тараасан, халдвар авснаа мэдсэн хэр нь санаатайгаар нуусан, бусдад халдаасан этгээдэд эрүүгийн хариуцлага тооцох хэрэгтэй. Үүнийг хуульд тодорхой зааж өгмөөр байна. 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Цар тахалтай тэмцэхэд Монгол Улсын эрх зүйн зохицуулалт дутмаг учраас энэ хуулийг санаачилсан. Тэргүүн эгнээнд ажиллаж байгаа эмч, цагдаа нарын аюулгүй байдал, нийгмийн баталгааг хангахтай холбоотой асуудлыг энэ хуульд оруулсан. 

Худал мэдээлэл тараасан, халдвар авснаа нуусан, бусдад санаатайгаар халдаасан асуудалд цагдаагийн байгууллага, холбоо харилцааны газар хяналт тавьж ажиллахыг хуульд заасан. 

Энэ хуульд эдийн засагтай холбоотой арга хэмжээг оруулах боломжгүй байсан. Харин эдийн засгийг дэмжих асуудлыг холбогдох байнгын хороо, Засгийн газраас нэн яаралтайгаар УИХ-д оруулж, хэлэлцүүлэх боломжийг энэ хуулиар нээж өгсөн. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Цар тахлыг үед худал мэдээлэл тараасан бол 500 нэгжээр торгох заалтыг Зөрчлийн хуульд шинээр оруулсан. 

Мөн цар тахлын халдварыг бусдад санаатайгаар халдаасан бол эрүүгийн хариуцлага тооцно. 

11:01 2020/04/23

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нар өргөн мэдүүлжээ. 

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулах бөгөөд энэ хууль нь ДЭМБ-аас тогтоосон зөвлөмжийн дагуу цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор өндөржүүлсэн болон бүх бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд үйлчлэх юм. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Хичээл, сургалтыг цахимаар зохион байгуулж байгаа. Цахим хичээлийн ур чадвартай багш нараар заалгаж байна. Гэтэл олон нийтийн сүлжээнд цахимаар хүүхдүүд суралцахгүй байна гэх зэргээр цахим сургалтыг шүүмжилж, гадаадад ийм байна гэх зэрэг үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл цацах боллоо.

Мөн сургалтын төвүүдээс бид орлогогүй боллоо, БСШУСЯ-наас биднийг ажиллуулахгүй байна гэх зэрэг мэдээлэл тарааж байна. 

Ийм үйлдлүүдэд ямар хариуцлага тооцох вэ. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Энэ хуулийн 7.1.9-д үйл ажиллагааг хязгаарласан тохиолдолд сургалтыг цахимаар зохион байгуулах ажлыг салбарын яам хэрэгжүүлнэ гэж үүрэгжүүлсэн. 

Цар тахлын үед цахим сургалттай холбоотой иргэдийн төөрөгдүүлсэн мэдээлэл тараагдах болсон. Иргэдийг төөрөгдүүлэх, худалд мэдээлэл тараасан бол Цахим орчинд зохицуулалт хийх журмыг холбогдох байгууллагууд хамтран боловсруулаад арга хэмжээ авна. Энэ журмаар төөрөгдүүлсэн, худал мэдээлэл пэйжийг хаах хүртэл арга хэмжээ авахаар заасан.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: УОК-оос гаргасан тоо, журмаар гаднаас иргэдээ авч байна. Гэтэл ирж чадахгүй гадаадад үлдэж байгаа иргэдтэй холбоотой авах арга хэмжээг энэ хуульд тусгасан уу. 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Гадаадад байгаа иргэдээ татан авах асуудлыг Засгийн газар, Улсын онцгой комиссын бүрэн эрх гэдэг хэсэгт тодорхой заасан байгаа. Гол зарчим нь ялгаварлан гадуурхахгүйгээр гадаадад байгаа иргэдээ татан авах эрхийг УОК-т олгож байгаа. 

УИХ-ын Х.Нямбаатар: Энэ хуулийн 15.2-т цар тахлын үед цугларсан хандивын тодорхой хэсгийг Засгийн газрын тусгай санд хуримтлуулж, гадаадад байгаа тодорхой шаардлага хангасан зорилтот бүлгүүдэд тусламж хэлбэрээр олгоно гэж заасан. 