Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

Холливудын "Wonder Woman" Галь Гадотын гангараа алдарт Aldo брэнд Монголд

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 4 сарын 23
Сурталчилгаа
Зураг зураг

Холливудын алдартнууд улаан хивсний ёслолд өмсөж "гангардаг", яг одоо Европ, Хойд Америкт тренд болж буй гутал, цүнхийг та эх орноосоо худалдан авахыг хүсэж байна уу?

Тэгвэл дэлхийн 100 гаруй улс оронд 3000 салбар дэлгүүртэй, загварлаг гутлын дэлхийн хамгийн том брэнд-Aldo Монгол улсад албан ёсоор нээгдэх гэж байна.

  • Aldo нь Монголын гутлын хоббитнуудын хэзээний танил бөгөөд тэд өнөөдрийг хүртэл зөвхөн интернэт худалдаагаар захиалж, олон хоног хүлээж, дамын үнээр худалдаж авдаг байсан Aldo гутлаа албан ёсны дэлгүүрээс нь  худалдан авах боломжтой боллоо.                     

Aldo загварлаг гутлын дэлхийн хамгийн том брэнд тул дэлхий дахинаа алдартай олны танил эрхмүүд ч тус брэндийг сонгон хэрэглэдэг. Тухайлахад та бидний сайн мэдэх "Wonder Woman" киноны гол дүрийн жүжигчин  Галь Гадот нь Aldo брэндийн үнэнч хэрэглэгчдийн нэг. Түүний тоглосон "Wonder Woman" бүх цаг үеийн хамгийн өндөр ашиг орлоготой супер баатрын сэдэвт киногоор шалгарсан юм.

Израйль улсын гоо бүсгүйн титмийг хүртэж байсан болоод ч тэр үү Галь Гадот загвар, гоо зүйн мэдрэмжээрээ олон сая бүсгүйчүүдэд үлгэр дууриал болдог юм. Тэрээр "Оскар", "Алтан бөмбөрцөг" наадмууд болон "Wonder Woman" киноныхоо нээлтэд Aldo брэндийн гутлуудыг сонгож өмссөөр иржээ.

Тус брэнд дэлхийн хувцас загварын чиг хандлага хаашаа эргэж байгааг соргогоор мэдэрч, тэрхүү шинэ трендийн гутлыг бусдаас түрүүлж бүтээдэг. Ингэснээр Aldo-гийн хэрэглэгчид сүүлийн үеийн тренд загвартай бүтээгдэхүүнийг бусдаас урьтаж, боломжийн үнээр худалдан авдаг байна. Ийнхүү Aldo "affordable" буюу үнэ хямд гэх онцлогоороо бусад брэндээс ялгарч, хэрэглэгчдийнхээ талархлыг хүлээсээр иржээ.

Тэгвэл ALDO брэндийн Монгол дахь албан ёсны дэлгүүр Шангрила Моолд үүд хаалгаа нээснээр, хэрэглэгч та бүхний өмнө эх орондоо дэлхийн загварын трендтэй хөл нийлүүлэн алхах боломж нээгдэж байна. Харин та хослуулан өмсөх хувцасаа бэлдсэн үү? Та "Алтан бөмбөрцөг" наадмын улаан хивсний ёслолын зургуудаас санаа аван ALDO-оо өмсөөд их хотын гудамжийг өөрийн улаан хивс болгож ч болно шүү.

 
`Wonder Woman` киноны гол дүр, жүжигчин Gal Gadot
 
`12 Years a Slave` киноны жүжигчин, Оскарын шагналт жүжигчин Lupita Nyong`o
 
Телевизийн алдарт `House` цувралын од Olivia Wilde