Жолоочийн цээжин тус газар хутгалж хэргийн газраас оргон зайлсан гэмт этгээдүүдийг ТЦА-ны алба хаагчид шуурхай илрүүлэн дайчлан баривчиллаа.
Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2020 оны дөрөвдүгээр сарын 16-ны 23:50 цагт үл таних залуус “Toyota Рrius” маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн цээжин тус газарт 1 удаа хутгалж, гэмтэл учруулан автомашиныг дээрэмдээд зугтсан хэрэг гарчээ.
Тээврийн цагдаагийн алба хаагчид хэргийг үйлдсэн А, Б нарыг шуурхай ажиллан дайчлан баривчилж, ашигласан хутга, бусад эд мөрийн баримтыг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна. Жолоочийн биеийн байдал гайгүй байгаа тухай тус албанаас мэдээллээ.