Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөдөлгөөнийг түр зогсоосонтой холбогдуулан мэргэжлийн байгууллагууд үүрэг гүйцэтгэж эхэллээ"

ikon.mn
2020 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн онцгой комисс өнөөдөр орой хуралджээ. Хурлаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/Officialnews.UB/videos/1074603242898762/

НОК-ын дэд дарга, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан "Европын холбооны улсаас ОХУ-аар дамжин Алтанбулаг авто замын боомтоор орж ирсэн транзит тээврийн жолоочоос коронавирус/COVID-19/ илэрсэнтэй холбогдуулан Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ аймгаас орох, гарах хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг, хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 21-ний 21:00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл түр зогсоох шийдвэр УОК-оос гарсан. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комисс хуралдлаа. Хөдөлгөөнийг түр зогсоосонтой холбогдуулан зохион байгуулалтад орж, мэргэжлийн байгууллагууд үүрэг гүйцэтгэнэ. Үүнд НОБГ, НЭМГ, Нийслэлийн цагдаагийн газар, Удирдах газар, Замын цагдаагийн алба болон нийслэл дүүргийн онцгой комиссын үүрэгт байгууллага, албан хаагч нар энд ажиллана.

Онцгой комиссоос өмнө нь гарч байсан болон одоо хэрэгжиж байгаа урьдчилан сэргийлэх ажлууд үргэлжилж байгаа. Үүнд нийслэл, дүүргийн төр захиргааны байгууллагынхан хорогдуулсан цагаар ажиллаж байгаа. Мөн онлайн үйлчилгээнүүд бүрэн үйлчилж байгаа учраас дөрөвдүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл хугацаанд ард иргэд амны хаалтаа зүүх, гараа сайтар угаах, ариутгах зөвлөмжөө хэрэгжүүлэх ёстой.

Шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байх ДЭМБ болон ЭМЯ, Онцгой комиссоос өгч байгаа зөвлөмжийг сайтар биелүүлж, өөрийгөө болон бусдыг коронавирусийн халдвараас сэргийлэхийг зөвлөе.

Маргааш цаг үеийн асуудалтай холбоотой мэдээллүүдийг өгөх болно" гэв.