Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Гурвалжингийн гүүрийг бүрэн хаахгүй, нэг урсгалд сөрөг хөдөлгөөнөөр зорчуулна"

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Ажилчны гудамжинд байрлах Гурвалжингийн хос гүүрийн зүүн талын гүүрийн хэсэгт том оврын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн их байдгаас шалтгаалан хэв гажилтын заадасд эвдрэл гарчээ.

Иймд 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 22:00 цагаас 4 дүгээр сарын 27-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, хэв гажилтын заадас засварын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон байна.

Засварын хугацаанд гүүрийг бүрэн хаахгүй нэг урсгалд сөрөг хөдөлгөөнөөр зорчихоор зохион байгуулалтыг хийх тул зорчигч та бүхэн замын ачааллыг тооцон хөдөлгөөнд оролцоно уу.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн авто замын хөгжлийн газар