Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гол, нууруудын мөсөн бүрхүүл 10-50 см нимгэрчээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийт нутгаар дулаач байгаа, гол нуурын мөсөн бүрхүүл нимгэрч байна. 

Дөрөвдүгээр сарын 21-н буюу өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Шишхэд, Хангай нурууны ар болон өврөөс усжих Идэр, Чулуут, Урдтамир, Богд, Буянт, Хожуул, Цагаантуруут, Онги, Хэнтий нуруунаас эхтэй Тэрэлж, Хэрлэн, Увс нуурын савын Хархираа, Баруунтуруун, Түргэн, Хариг зэрэг гол 30-100 см зузаан мөсөн бүрхүүлтэй байна.

Энэ нь мөсний зузаан өмнөх арав хоногоос 10-50 см нимгэрч мөс өргөгдөн хэврэгшсэн үзүүлэлт юм. Иймд дээр дурдсан голууд болон нууран дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

 

Эх сурвалж: ЦУОШГ-ын Гадаргын усны судалгааны хэлтэс