Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Төв цэвэрлэх байгууламжийн лагийн таван талбайгаас авсан шинжилгээнд гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян илрээгүй"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Коронавирусийн халдварын үед цэвэрлэх байгууламжтай холбоотой хийгдэж буй ажлын хүрээнд холбогдох чиг үүргийн дагуу хяналт, шалгалтын ажлыг Ус сувгийн удирдах газрын харьяа төв, Био, Нисэх, Дамбадаржаагийн ахуйн, бохир ус цэвэрлэх байгууламж, арьс шир, ноос ноолуурын үйлдвэрийн харгиа урьдчилан сэргийлэх байгууламж, ХӨСҮТ-ийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн ажиглан тусгаарлалтын байр, Цэргийн амралт, Жаргалант, Энхсаран зэрэг газрын ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийн ажиглалтад хяналт, шалгалт хийсэн талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Г.Сугарбаатар Улсын Онцгой Комиссийн Шуурхай штабын үеэр мэдээллээ. 

Тэрбээр үргэлжлүүлэн "Нэгт. Шалгалтын явцад цэвэрлэсэн 18 бохир уснаас дээж авч хийн, нян судлалын шинжилгээнд хамруулсан. Тухайлбал, 

  • ХӨСҮТ-ийн бохир ус цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд долоо хоног тутамд хяналт шинжилгээ хийж байна. Сүүлийн хоёр долоо хоногт хийсэн шинжилгээгээр хэрэглэгдэж байгаа ахуйн бохир стандартын шаардлага хангасан, нян болон бусад зүйл илрээгүй.
  • Төв цэвэрлэх байгууламжийн лагийн таван талбайгаас авсан дээжид хийсэн нян судлалын шинжилгээгээр гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян илрээгүй.
  • Туул голын найман цэгээс дээж авч шинжилгээнд хамруулаад байна.

Хоёрт. Саун, фитнесийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд цар тахлын үед ажиллах холбогдох журмын дагуу ариутгал халдваргүйтгэлээ хийж ажиллана. Амралтын газрууд ор, багтаамжаасаа илүү хүн авахгүй байх. Хоол ундыг сэлгэж оруулах, өрөөнд нь үйлчлэх зэргийг журамд оруулсан.  

Гуравт. Нүхэн жорлонгийн халдваргүйжилтэд онцгой анхаарах шаардлагатай тул МХЕГ, Зоонозийн өвчин судлалын төвөөс хамтран нүхэн жорлонд халдваргүйжилт хийх зөвлөмж, аргачлал гаргасан. Үүнийг дүүргүүд дагаж мөрдөх шаардлагатай" гэдгийг хэлэв.