Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Тендерт оролцогчоос ирүүлсэн 20 сая төгрөг хүртэлх баталгааг улсын орлого болгох нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ

ikon.mn
2020 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд, тендерт оролцогч нь захиалагчийн шийдвэрт гомдол гаргаж, эрх бүхий байгууллагаас уг гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд тендерт оролцогчоос ирүүлсэн 20 сая төгрөг хүртэлх тендерийн баталгааг улсын орлого болгохоор зохицуулжээ. 

Энэ нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоолгохоор нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл ирүүлсэн байна.     

Мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр хийхээр болов. 

 

Эх сурвалж: Цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах алба