Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Энэ жил 10 гаруй байршлын дулааны шугамд засвар хийгдэнэ"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдөр хэрэглэгчийн дулааныг зогсоож дулаан хангамжийн шугам тоноглолын засварын ажлын эхлүүлдэг билээ. 

Энэ жилийн засварын хуваарь гарсан эсэх талаар “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-аас тодруулахад "Дулааны шугам солих, засварлах ажил тавдугаар сарын 15-наас эхэлнэ. Энэ жилийн хувьд 10 гаруй байршлын дулааны шугамд шинэчлэл хийгдэнэ. Засварын үеэр хэрэглээний халуун усыг хязгаарлана. Одоогоор засвар хийх графикаа гаргаж байна. Ирэх сарын 10-даас хуваарь бэлэн болно" гэсэн мэдээллийг өглөө.

Өнгөрсөн жил дулааны шугам засварын үеэр дээд тал нь 14 хоног л халуун ус хязгаарлаж байсан юм.