Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрдэм номын чуулган" шинэ ном хандивлах, танилцуулах ажиллагаа 7 хоног үргэлжилнэ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Дэлхийн номын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Үндэсний номын сан, Шинжлэх ухааны Академитай хамтран зохион байгуулж буй "ЭРДЭМ НОМЫН ЧУУЛГАН" шинэ ном хандивлах, танилцуулах үйл ажиллагаа болж байна. 

Энд дарж үзнэ үү.

Энэхүү үйл ажиллагаа нь долоо хоногийн турш үргэлжлэх бөгөөд өдөр бүрийн 10:00 цагаас Монгол Улсын Үндэсний номын сан болон Монгол улсын Шинжлэх ухааны академийн  пэйж хуудсаар “Номын танилцуулга”-ыг Live-аар хүргэх юм байна.

Өнөөдрийн тухайд ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар, Техник технологийн салбар, Анагаах ухааны салбарынхны танилцуулга болсон юм.

Энэ үеэр академич Ш.Болд, Техник технологийн салбарын бага чуулганы эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Г.Пүрэвдорж нар салбар салбарын шинэ номоо танилцуулав. Тэд мөн Номын сангийн хуулийн дагуу Монгол Улсын Үндэсний төв номын санд шинэ номны дээжээс 24 ном гардуулж өглөө.

Маргаашаас ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд хуваарийн дагуу өдөр бүр мэдээллээ хийж, шинэ номоо хандивлах юм.

Энэ арга хэмжээний хүрээнд ШУА, харьяа хүрээлэнгүүд нийт 170 нэр төрлийн 300 орчин номыг тус номын санд хандилах юм.