Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Hubble Space Telescope таны төрсөн өдөр ямар зураг авч байсныг хараарай

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Тойрог замд ажиллаж байгаа Hubble Space Telescope дурангийн 30 жилийн ой энэ сард тохиож байна. NASA энэ ойд зориулан нэгэн хайлтын үйлчилгээ нээжээ.

Уг хайлтыг ашиглаад хүмүүс өөрийнх нь төрсөн өдөр Hubble дуран ямар зураг авсныг мэдэж болох юм.

Hubbe Space Telescope нь 1990 оноос хойш долоо хоногийн 24 цагийн турш сансрын уудмыг судалж, од гарагийн зургийг буулгасаар байна.

Та дараах холбоосоор нэвтрээд хайлтын цонхонд өөрийн төрсөн сар, өдрийг оруулбал тухайн өдөр сансрын ямар эрхсийн зургийг авсан нь харагдах юм. Үүнийгээ та сошиал сүлжээгээр бусадтай хуваалцах боломжтой.

Hubble Space Telescope хайлтын систем


Эх сурвалж: NASA