Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Дорнодод гарсан түймрийг унтраахаар онцгой байдлын алба хаагчид болон орон нутгийн иргэд ажиллаж байна

ikon.mn
2020 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Он гарсаар дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар Архангай, Булган, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл зэрэг 7 аймгийн 23 суманд нийт 31 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн байна.

Дээрх түймрийн улмаас урьдчилсан байдлаар 98,200 га талбай өртөж, 3 айлын өвөлжөө, 1 автомашин шатаж, нийт 2.9 тэр бум төгрөгийн хохирол учирчээ.

Өнөөдрийн байдлаар дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гарсан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 51 дүгээр баг “Энхтал” гэх газар, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Хөгжил багийн Тойн Баян-Уул гэх газар гарсан түймрийг цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Мөн Дорнод аймгийн Баяндун, Баян-Уул сумын нутагт дөрөвдүгээр сарын 15-ны өдөр гарсан ой, хээрийн гал түймрийг унтраахаар Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяраар ахлуулсан Онцгой байдлын байгууллага, Хил хамгаалах байгууллага болон орон нутгийн иргэд түймрийг унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.