Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн Б.Батзоригийн чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр шийднэ

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар найман асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Эдгээр асуудлын дөрөвдүгээрт УИХ-ын гишүүн Б.Батзоригийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэхээр оруулсан байна. Б.Батзориг энэ сарын 3-нд чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн. Харин уг хүсэлтийг дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн билээ. 



Дөрөвдүгээр сарын 17-ны Баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: 

  1. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 13 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; 
  2.  Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;  
  3. Хүний эрхийн үндэсний комиссын дарга, гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудал; 
  4. Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх тухай асуудал;  
  5. Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/; 
  6. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;  
  7. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай  хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; 
  8. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай  хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.