Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ZOOM-ээр зохион байгуулсан "COVID-19 ба Хүний эрх" цахим уулзалт "хакдууллаа"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хүний эрхийн Үндэсний комисс, Нээлттэй нийгэм форум хамтран “COVID-19 ба Хүний эрх” сэдэвт цахим уулзалтыг өнөөдөр Zoom аппликэйшнээр зохион байгуулсан юм. 

Гэтэл тус цахим уулзалт дундаа "хакдуулсан" хэрэг сая гарлаа.

Өөрөөр хэлбэл, тухайн хуралд оролцож байсан оролцогчдыг хэлэлцэх үеэр Zoom-ийн хуралд гадны хэрэглэгч урилгагүйгээр орж ирж, доромжилсон зүй бус зүйл гаргасан юм. 

Иймд энэхүү мэдээллийг Zoom ашиглаж байгаа хүмүүст сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байна.

Цахим аюулгүй байдлын Cyble компанид Bleeping Computer-ийн мэдээлснээр одоогийн байдлаар Zoom-ийн 500 гаруй мянган хэрэглэгчийн мэдээлэл хууль бус цахим хаяг(dark web)-уудад байршиж байгааг бид өмнөхөн мэдээлсэн.

Иймд албан байгууллагууд цаашид Zoom аппликэйшн ашиглаж, мэдээллээ алдахгүй байхад анхаарна уу.