Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

Zoom-ийн 500 гаруй мянган хэрэглэгчийн мэдээллийг зарж байжээ

Б.Дэлгэр, iKon.mn
2020 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Цахим аюулгүй байдлын Cyble компанид BleepingComputer-ийн мэдээлснээр одоогийн байдлаар Zoom-ийн 500 гаруй мянган хэрэглэгчийн мэдээлэл хууль бус цахим хаяг(dark web)-уудад байршиж байжээ. 

Cyble-ийн мэдээлснээр тэдгээр хаягийг нэг доллар ч хүрэхгүй үнээр худалдаж, заримыг нь бүр үнэгүй байршуулсан бөгөөд ихэнх нь өмнө нь хакдуулж байгаагүй шинэ хаягууд байсан аж. Ийнхүү байршуулсан хаягуудыг ашиглан Zoom-ийн хуралд урилгагүйгээр орж ирж, доромж агуулга оруулж ирдэг троллинг хэлбэрээр ашиглах боломжтойг мэдэгджээ. 

Cyble-ийн мэдээлснээр Zoom-ийн хэрэглэгчийн и-мэйл хаяг, нууц үг, уулзалтын хувийн URL, хостын түлхүүр буюу уулзалтыг удирдуулахад ашиглагддаг зургаан оронтой ПИН код бүхий мэдээлэл агуулсан 530,000 хаягийг тус бүрийг нь 0.002 ам.доллароор худалдан авах боломжтой байжээ. 

Үүнд Chase болон Citybank зэрэг томоохон компаниудад данс эзэмшдэг зарим хэрэглэгчийн мэдээлэл ч багтсан байна. 

Энэ нь Zoom хакдуулсан гэсэн үг биш. Коронавирусийн тахал сая сая хүнийг Zoom-ийг хэрэглэхэд хүргэснээс үүдэн тулгарч буй нууцлалын асуудалтай холбоотой гэж үзэж байна. Харин хууль бус цахим сүлжээнд зарагдаж буй хаягуудын мэдээллийг хакерууд ашиглаж, азаа туршиж байгаа хэрэг. Тиймээс нууцлалын аюулгүй байдлаа хэрэглэгчид өөрсдөө хангаж, дахин давтагдашгүй нууц үг ашиглах шаардлага тулгарч байна.

 


Эх сурвалж: Businessinsider