Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

“COVID-19 ба хүний эрх” сэдэвт уулзалт болж байна

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форумын хамтран зохион байгуулдаг "Хүний эрхийн тухай ярилцъя" ээлжит уулзалт болж байна. 

Энэ удаагийн уулзалт “COVID-19 ба Хүний эрх” сэдвийн дор зохион байгуулагдаж буй аж. 

Уулзалтын зочноор “Монголын Эмнести Интернэшнл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан, ХЭҮК-ын Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн дарга Г. Агар-Эрдэнэ нар оролцож байна. 

Эрхийг тэнцвэржүүлэх гэдэг нь нэг эрхийг эдлүүлэхийн тулд нөгөө эрхийг нь үгүйсгэнэ гэсэн үг биш. Ковид-19 халдварт өвчний тархалтыг нэн яаралтай зогсоох арга хэмжээ авах шаардлагатай нь хүмүүсийн эрүүл байх, амьд явах эрхийг хангах төрийн үүрэгтэй шууд холбоотой гэдгийг “Монголын Эмнести Интернэшнл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа онцоллоо.